Чуулган, байнгын хороод ээлжилж хуралдана
2012.04.27

Чуулган, байнгын хороод ээлжилж хуралдана

НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас "А" танхимд: Хэлэлцэх асуудал: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.

ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН
:
Цаг: /Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа/ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан: /Чуулганы нэгдсэн хуралдааны дараа/Хэлэлцэх асуудал: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.

ДӨРӨВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН
:
Цаг: /Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа/ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.

ТАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас "А" танхимд:Хэлэлцэх асуудал: Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудал; "Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай" Улсын Их Хурлын 2007 оны 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.

ЗУРГАА. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
Цаг: /Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа/ Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудал; "Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай" Улсын Их Хурлын 2007 оны 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.