2012.05.21

Хаврын чуулган лхагва гарагт завсарлана

УИХ-ын хаврын чуулган тавдугаар сарын 23-нд буюу лхагва гарагт завсарлана.

Энэ өдрийн үдээс хойш нь АН-ын ҮЗХ, маргааш нь МАН-ын Бага хурал хуралдаж, УИХ болон нийслэлийн ИТХ-ийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахаар болоод байгаа юм.

Өнөөдөр намын бүлгүүд мөн байнгын хороод хуралдах бол маргааш байнгын хороодыг хуралдуулж дараа нь чуулганы хуралдааны зарлан хуралдуулна.

Үлдсэн хугацаанд Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Ж.Сүхбаатар нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Инновацийн тухай зэрэг хуулийн төслийг батлахаар төлөвлөжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.