2012.09.06

Замын-Үүд боомтоор УАЗ 469 машинаар хилээр нэвтрэхийг хориглов

БНХАУ болон манай улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Замын-Үүд боомтоор УАЗ 469 машинаар зорчигч тээвэрлэхийг хоригложээ. Хоёр улсын хилээр өдөрт 20 автобус, 800 орчим УАЗ 469 машинаар зорчигч тээвэрлэдэг байсан бөгөөд цаашид зөвхөн автобусаар үйлчиллэх болж буй тул 45 хүний суудалтай автобусны тоог 20-иор нэмж ачааллыг бууруулна гэж холбогдох албаныхан хэлж байгаа юм. Уг боомтоор зорчигч нэвтрүүлэхтэй холбоотой энэ шийдвэрийг энэ сарын 20-ноос эхлэн мөрдөх юм байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.