2012.09.06

“Чингис хаан” одонг олгох журамд өөрчлөлт орууллаа

"Чингис хаан" одон бий болгох тухай УИХ-ын 21 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг ЕТГ-аас УИХ-д өргөн барьсан байна. 

"Чингис хаан" одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд жил бүрҮндэсний их баяр наадмын өдөр хүртээж байхаар тогтоосныг өөрчилж Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байх, "Чингис хаан" одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар баталж байх зэрэг өөрчлөлтийг уг төсөлд тусгажээ. Төрийн дээд, тэргүүн зэргийн энэ одонг 2002 онд анх санаачлан гаргасан бөгөөд өнөөг хүртэл зургаан хүн энэ одонг хүртээд байгаа юм байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.