Төрийн ордон нурахад бэлэн гэнэ
2012.10.25

Төрийн ордон нурахад бэлэн гэнэ

УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг сайжруулах нь сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр болсон. Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж Төрийн ордон хэзээ мөдгүй нурахад бэлэн байгааг анхааруулсан. Тэрбээр “Сүүлийн үед бүх хурал зөвлөлгөөнийг Төрийн ордонд хийхийг зорьдог болчихож. Хурал зохиох гэж байгаа хүмүүсийн арга нь маш нарийн. УИХ-ын гишүүдээр дамжуулж энэхүү хүсэлтээ илэрхийлдэг учир бидэнд татгалзах арга байдаггүй. Мөн урлагийн томоохон тоглолтуудыг хүртэл энд хийдэг болжээ” хэмээсэн.
Төрийн ордонд тоглолтоо хийсэн цорын ганц дуучин бол Д.Болд. Тэгэхээр түүнийг тоглолтоо хийхэд нь УИХ-ын Тамгын газрынхан наашаа харж инээж, цаашаа харж уйлж байсан бололтой. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.