Адольф Гитлерийн  сүүлчийн мөчүүд
Адольф Гитлер
2015.05.01

Адольф Гитлерийн сүүлчийн мөчүүд

Долоо хоногийн долоо дахь өдөр амрах ёстой ч 1945 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Берлины оршин суугчдын нэг нь ч амрах тухай бодсонгүй. Хотын гудамжинд энд тэндгүй бөмбөг дэлбэрч Зөвлөлтийн цэргүүд Вермахтын сүүлчийн амьсгалыг тоолж байв. 

Хотын төвийн Пренцлауэр-Берг, Шарлоттенбург дүүргийн цөөхөн хорооллоос бусад бүх газар Улаан Армийн мэдэлд орсон байлаа. Долоо хоногийн өмнө эзлэгдсэн хотын захын орчимд эр зоригтой хэдхэн ламтан сүм рүү явж байсан ч энгийн иргэдээс хэн ч сүмд ирсэнгүй. 

Энэ өдөр Рейхийн цэцэрлэгт байрлах Гитлерын хоргодох байранд чухал мэдээ ирлээ.  Умард Италид партизанууд Бенито Муссолиныг баривчилсан тухай мэдээлэв. Энэ хүн эхэндээ Гитлерийн хувьд үлгэр жишээ, дараа нь хамтрагч, эцэстээ гай болж байсан хүн билээ.  Муссолиныг Комогийн орчимд буудан хороож Миланд нэгэн шатахуун түгээгүүрийн дэргэд хөлөөр нь дүүжилсэн байв.

Муссолин үхсэн тухай дуулаад Гитлер амиа хорлохоор шийджээ.

Гитлер энэ тухай дуулаад дайснууд ирэх мөчид амиа хорлоно гэж мэдэгдлээ.  Тэрээр “үхсэн, амьдын аль ч тохиолдолд би дайсныхаа гарт орохыг хүсэхгүй байна. Үхсэний дараа цогцсыг минь хожим нь хэн ч олж чадахааргүй шатаах хэрэгтэй” гэжээ. Өмнө нь 1923 онд Гитлерийн санаачилсан төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтэж, мөн 1932 онд Нацист намын мөхөл ойртоход амиа хорлох тухай ярьж байжээ. Харин тэр энэ удаа жинхэнээсээ амиа хорлохоор шийдсэн байна. 

4 дүгээр сарын 28-ны үдээс хойш Гитлер сүүлчийн замдаа бэлдэж эхлэв. Эхлээд тэр хажууд нь үлдсэн хоёр нарийн бичгийнхээ нэгээр улс төрийн болоод хувийн шинжтэй гэрээслэл бичүүлэв. Гитлерийн нарийн бичгээр ажиллаж байсан Траудль Юнге (Traudl Junge) ингэж дурсжээ. “Ингэж эцсийн эцэст бидний хүсэн хүлээсэн өдөр болж хийсэн бүхэн буруу байсан гэдгээ тэр өөрөө хүлээн зөвшөөрөх байх гэж бодож байлаа”. Гуравдугаар Рейхийн сүүлчийн энэхүү баримт бичигт ахиад алдах юмгүй болсон хүн үнэнээ бичиж үлдээх байсан юм.

Гэвч нарийн бичгийн хүссэнээр болсонгүй. Гитлерийн гэрээслэлд өнөөх л үзэн ядалт, бодит ертөнцөөс тасарсан үзэл санаа бичигдсэн байлаа. Үхэхийнхээ өмнө тэр Ева Брауныг албан ёсны гэргийгээ болгов. “Гэхдээ энэ гэрлэлтийг Гитлер бус, Ева Браун өөрөө санаачилсан. Яагаад гэвэл Гитлерт гэрлэх хүсэл сонирхол байгаагүй” хэмээн Гитлерийн гэрийн ажилчин Бергхоф дурсаж байна. Энэ хүн Ева Брауныг сайн мэддэг байлаа.

Гитлерт олон эмэгтэй байсан ч Ева Браун түүний амьдралын сүүлчийн мөчийн хийгээд албан ёсны эхнэр байв.

Тэр оройны 23:00 цагийн үед Гитлер Берлины өмнөд хэсэгт бүслэгдээд байсан Вермахтын командын байр луу сүүлчийн радио шуудангаа илгээж бүслэлтийг сэтлэх цэргийн хүч хэзээ ирэхийг асуужээ. 4 цагийн дараа генерал-фельдмаршал Вильгельм Кейтель (Wilhelm Keitel) байдал дээрдэхгүй гэсэн хариу илгээв.

Энэ зуур Улаан Армийн толгойн хэсэг Рейхийн ордонд хэдхэн зуун метрийн зайд ирэв.  Лейпциг, Фоссштрассийн орчимд гардан тулаан эхэлсэн байв. Хамгаалах отрядын Бригадын фюрер Вильгельм Монке (Wilhelm Mohnke) Германы цэргүүд нэг, хоёр өдрөөс илүү тэсэхгүй гэж Гитлерт мэдээлэв.

Гитлер эхнэрийн хамт жижигхэн өрөөнд ороод удаагүй байтал дарь үнэртэж эхэллээ.

Үүний дараа Гитлер үхэх цагаа товлож 4 дүгээр сарын 30-ны 15 цагт амиа хорлохоор тооцоолов.  Тэрээр хоёр генералдаа чадвал бүслэлтээс гарч явахыг зөвшөөрөв. Гэхдээ бууж өгөх тухай нэг ч үг хэлсэнгүй.  Үхлийн цаг ойртсоор байлаа.

Удалгүй Гитлер, Ева Браун хоёр хоргодох байран дахь умгар өрөөнд орж, хүнд төмөр хаалгыг дотроос нь түгжив.  Үүний өмнөхөн ойр дотныхонтойгоо салах ёс хийж, хувийн туслахаа дуудаж цогцсыг хэрхэх талаар тушаав.  50 сая хүний амийг авч одсон энэхүү дайны дараа Гитлер өөрийн цогцсыг Зөвлөлтийнхний гарт орж музейн үзмэр болох вий гэхээс маш болгоомжилж байлаа. 

“Гитлер шатаж байна. Харахгүй юм уу?” гэж асуужээ. 

Гитлер эхнэрийн хамт жижигхэн өрөөнд ороод удаагүй байтал дарь үнэртэж эхэллээ. Зузаан гэгчийн хана, ган хаалганы цаанаас ганц удаагийн тэрхүү буун дууг сонсох боломжгүй байв. 

16 цагийн орчим Гитлерын ойрын хүрээнийхэн Гитлерийн амиа хорлосон өрөөнд оров.  Хоёр цогцос хоёулаа суугаа байрлалтай байв. 

Цогцоснуудыг гадагш гаргаж нүхэнд хийгээд их хэмжээний бензин асгаж шатаав.  Хамгаалах отрядын нэгэн хамгаалагч цогцос шатаахыг харж зогссоноо хоргодох байр луу гүйн орж өөрийн найз Рохус Мишагаас “Дарга шатаж байна. Харахгүй юм уу?” гэж асуужээ. 

Балчир Гитлер

Адольф Гитлер, Ева Браун хоёр чухам яаж үхсэн талаар олон хувилбар бий.  1945 онд амьд үлдсэн Гитлерийн ойр дотныхон энэ талаар олонтаа ярьсан ч ярианууд нь дандаа зөрөлддөг.  Ямартаа ч Гитлер 1945 оны 4 дүгээр сарын 30-ны 15:15-15:30 цагийн хооронд нас барсан гэдэг нь тодорхой.