2012.09.27

Намрын чуулган ирэх долоо хоногийн даваа гаригт нээлтээ хийнэ

УИХ-ын намрын ээлжит чуулган ирэх долоо хоногт нээлтэй хийх гэж байна. Энэ удаагийн ээлжит чуулганы эхэнд Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцэх юм.


Мөн УИХ-ын гишүүн Р,Бурмаа, А.Бакей нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эхний хуралдаанаар хэлэлцэхээр УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан.

Мөн намрын чуулганаар Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл,Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөлХүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүд“Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл,Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлНийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тогтоод байгаа билээ.

Чуулганы хуралдаан ирэх сарын 1-ний 10:00 цагт нээлтээ хийнэ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.