Элчин сайд Т.Ганди итгэмжлэх жуух бичгээ барилаа
2012.10.30

Элчин сайд Т.Ганди итгэмжлэх жуух бичгээ барилаа

Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди энэ сарын 26-нд Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адерт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг өргөн барих үеэр Элчин сайд Т.Ганди Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Унгар Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг нотолж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Янош Адер Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг баяртай хүлээн авч буйгаа илэрхийлээд, Унгарын Ерөнхийлөгчийн Азийн орнуудаар хийх айлчлалын хүрээнд хэрэгжүүлэх бодолтой байгаагаа дурдлаа.

Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер монгол, унгарын ард түмэн түүхийн шижмээр холбогдсон, бие биедээ ойр ард түмэн тул энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал суурь болохыг онцоллоо.

Унгар Улс Азийн орнуудтай тэр тусмаа Монгол Улстай эдийн засаг, нийгэм, соёлын эртний нөхөрсөг харилцаагаа сэргээн шинэ түвшинд гаргахыг чухалчлаад, эдийн засгийн харилцаанд шинэ нөөц бололцоог ашиглан эрчимжүүлж, хөдөө аж ахуй, уул уурхай, усны аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бодит боломж байгааг тэмдэглэв. Мөн тэрээр Унгар-Монголын харилцааны нэг чухал салбар болох Монгол судлалыг хөгжүүлэхэд монголын талаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.