2012.09.28

ОХУ Хойд солонгост 11 тэрбум ам.доллар зээлнэ

Дэлхий нийтэд хаалттай гэгддэг байсан Хойд Солонгос залуу удирдагчтай болж дэлхий ертөнцөд үүд хаалгаа бага, багаар нээсээр байна. Тус улсын шинэ удирдагч Ким Чен Ун дэлхийн хоёр ч том гүрэнтэй эдийн засаг, улс төрийн чиглэлд  хамтран ажиллахаар болсноо дуулгасан.  Энэ хүрээнд Хойд Солонгос ОХУ-аас 11 тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатайгаар зээлэх болсон аж. 

Гэхдээ энэхүү мөнгөний 10 хувийг  нь ОХУ тус улсад тусламж хэлбэрээр олгох болсныг Оросын Сангийн яамны сайд албан ёсоор мэдэгдсэн. Харин тусламжийнхаа хариуд Хойд Солонгосын эрчим хүч, эрүүл мэнд болон боловсролын салбарын хөгжилд ОХУ шууд болон шууд бус хэлбэрээр оролцохоор болжээ. Яг ямар чиглэлээр оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай биечлэн уулзаж энэ асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Уг гэрээний өмнөхөн Хойд Солонгосын эдийн засаг Хятад улсаас шууд хамааралтай байсан билээ. Учир нь өнгөрсөн жил гэхэд л хоёр улс 5.6 тэрбум ам.долларын хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байсан бол ОХУ Хойд Солонгос улстай 120 сая ам.долларын гэрээтэй хамтран ажиллаж байсан юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.