2012.05.25

Махны 12 үйлдвэр шинээр барина

БНХАУ-ын Засгийн газраас манай улсад 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон.  Энэхүү зээлийн үүсвэрээс 200 сая ам.доллараар нь хөдөө аж ахуйн салбарт 20 үйлдвэр барихаар болжээ.


Шинээр барих үйлдвэрийн 12 нь мах, хоёр нь хуурай сүү, гурав нь гурил, үлдсэн нь чацаргана боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм байна.

Гэхдээ сүүний үйлдвэрүүдийг төв суурин газрын ойролцоо байгуулахаар шийдвэрлэжээ. Харин мах нийлүүлэлтийн үйлдвэрүүдийг хаана барих нь тодорхойгүй байгаа аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.