Хятадууд олноор нь ажиллуулдаг газрын тос олборлогчид ажилчдын татвар огт төлдөггүй гэнэ
Дорнодын талыг там болгож буй газрын тосны компаниуд олон. Гэвч салбарын яам хүчгүйджээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр П.Алтангэрэлийн ЭБЭХ-ний сай-дад тавьсан асуулгын хариуг сонссон юм. Монгол Улс газрын тос олборлодог хэрнээ боловсруулах үйлдвэр байхгүй. Гаднаас бүх шатахуунаа өндөр үнэтэй импортлодог. Бодлогын болоод хэрэгжүүлэх шатны энэхүү алдаа энд их бий. Гэвч үүнээс наагуур сэтгэл өвтгөмөөр асуудал цөөнгүй аж.
Тухайлбал Монгол Улсын нутагт газрын тос олборлож буй компаниудын нийт газрын тосны ердөө 24 хувийг Монголын тал авдаг байна. Нийт газрын тосны талбайн лицензийн 37 хувийг Монгол, мөн адил 37 хувийг Хятад, үлдсэн хэсгийг Канадын Мөн газрын тосны компаниудын ихэнх ажилтнууд нь хятадууд байдаг аж. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр
Дорнод аймагт олборлолт явуулж буй «Дачин Тамсаг Монгол» компанийн монгол, хятад ажилчдын тооны харьцаа 10:90 байхад Монголын Засгийн газраас үүнийг тэнцвэржүүлэх шаардлага ч тавиагүй аж. Харин 20:80 болго гэдэг шаард-лага тавьсан болохыг өчигдөр ЭБЭХ-ний сайд Д.Зоригт хэлж байв. Энэ жил гэхэд тус компани 3903 хятад ажилтан авч ажиллуулжээ. Тэдгээр хятад ажилчид гэрээгээр орж ирдэг учраас гадаад ажилтны татвар төлдөггүй байна.
Гэсэн хэдий ч зам тавилгүй, шороон замаар газрын тосоо зөөвөрлөн Хятад руу гаргаж байгаа Бүр нөөц ашигласны төлбөрийг ч тэр бүр төлөөд байдаггүй бололтой.
Гишүүн Ц.Дашдорж Монгол Улсын газрын тосны бодлого алдагдаж байгааг энэ үеэр хэлсэн Д.Зоригт төдийлөн авч хэлэлцэхгүй байв. Энэ үеэр гишүүн С.Бямбацогт «Танай мэргэжилтнүүд найзан дундаа орчихоод, хууль үйлчилдэггүй бүлэглэл бий болгоод байна, Газрын тосны 24 хувь манайд ногдож байгаа гэхэд цаад 80-аад хувь нь 70-80 тэрбум төгрөг болж байна. Ийм их ашиг олж байгаа хэрнээ зам ч тавихгүй. Харин баялгийг нь яаж хурдан цөлмөх вэ гэсэн бодлого явж байна. Монгол Улсад нэмүү өртөг шингээсэн ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм бэ.
Хичнээн монгол ажилтан ажиллуулав, хэдэн монгол компанитай гэрээ байгуулав. Хичнээн төгрөгийн цалин авдгийг хятад, монгол ажилчдаар нь харьцуулж үзье» хэмээн яамныхныг бодит шаардлага тавьж гүй, бодит байдлыг мэдэхгүй байгааг шүүмжилж байв. Түүнтэй санал нэгтэй байгаагаа ч зарим гишүүд илэрхийлж байсан. Харин Газрын тосны газрын дарга Н.Амарсайхан «Дорнод Тамсаг Монгол» компани энэ жил 860 монгол ажилтан авч ажиллуулсан. Харин тогтмол ажилладаг 140 монгол ажилтан байдаг.
Бид Монголын талаас авч болох бүх бүтээгдэхүүнээ манайхаас ав гэдэг шаардлагыг тавьдаг. Цалингийн хувьд нэг хүнд 400 ам.доллараар төсөвлөдөг боловч зуучлагч дундаас нь аваад дунджаар 100-200 гаруй мянгыг өгдөг юм билээ. Дээд хэмжээ нь 280 мянга байсан. Тийм учраас ирэх оноос зуучлагчгүй байлгахаар ярьсан» гэж байв.
Монголын нэг ч компани газрын тос боловсруулах үйлдвэр барих хүсэлт тавиагүй Газрын тос боловсруулах үйлдвэр хэзээ баригдах тухай асуудал энэхүү хуралдааны үеэр сөхөгдсөн. Хэзээ Монгол Улс шатахууны хэрэглээгээ өөрсдөө хангах, нийт хэрэглээнийхээ газрыг тосыг хэдэн он гэхэд олборлодог болох зэрэг асуултууд анхаарал татаж байв.
Газрын тосны газрын дарга н.Амарсайханы мэдээлснээр 2013 он гэхэд Монгол Улс 10 сая баррель буюу дотоодын нийт хэрэглээний газрын тосоо олборлох боломжтой аж. Боловсруулах үйлдвэрийг улсынхаа төвийн районд барих тухай ярьж, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт саяхан өмнөд хөршид айлчлахад энэ талаар санал солилцсон байна. Ингэхдээ нэг саяас дээш баррель газрын тос олборлох үйлдвэр барих талаар хоёр тал ярилцан, одоогоор ажлын хэсэг гаргаж, хамтарсан үйлдвэрийн талаар судалгаа хий-хээр зэхэж байгаа гэнэ.
Гэхдээ үйлдвэр баривал газрын тосны хангалтыг тасралтгүй болгох шаардлагатай аж.
Учир нь нэг л өдөр үйлдвэр зогсчихвол дахин ажиллуулахын тулд бүтэн cap хүлээх нөхцөл үүсдэг байна. Ямартаа ч салбарын яамныхны төсөөлж байгаагаар нэг томоохон үйлдвэр бариад, түүндээ олборлосон газрын тосоо хэрхэн хүргэх асуудлыг шийдвэрлэсний дараа, боловсруулах үйлдвэр жинхэнэ утгаараа баригдах аж. Харин гишүүн П.Алтангэрэл «Боловсруулах үйлдвэрийг ойрын хугацаанд барих нь чухал байна. Дэд бүтэц сул хөгжсөн манайх шиг орнууд олборлож байгаа газруудад нь жижиг үйлдвэр бариад явчихдаг юм байна» гэж тэмдэглэж байсан. Гэвч яамныхан хариу хэлсэнгүй.
Харин Монголын ямар ч компани, иргэн газрын тосны үйлдвэр барих саналаа өгөөгүй болохыг Газрын тосны газрын дарга хэлж байлаа. Гишүүн Батж.Батбаяр «Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудал» гээд үндэсний компаниудыг биш, гадныхныг дэмжих бодлого байгааг хэлсэн юм. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт «Сүүлийн үед саналаа оруулж бай-гаа компаниудын ихэнх нь Хятадынх. Үндэс ний компаниудыг бид дэмжих бодлого баримталж байгаа. Тухайлбал үйлдвэр барих бол Мон-голын компаниас банкны барьцаа шаарддаггүй» гэж байв.
Шатахууны үнэд эргэлзэв.
Шатахуун импортлогчид ард түмнийг шулж байхад Газрын тосны газрынхан огт хянахгүй байна хэмээн гишүүн Батж.Батбаяр байнгын хорооны хуралдаан дээр нэлээд бухимдангуй хэлж байсан юм. Тэрээр «АНУ-д нэг литр бензин 600 төгрөг байхад энд 1400 төгрөг байгаа чинь дэндүү шударга бус шүү дээ. Бензиний үнэ өндөр учраас тээврийн зардал өндөр гарч байна. Үүнээс болоод бүх юмны үнэ нэмэгдэж байна. Үүнтэй би эвлэршгүй тэмцлээ хийнэ» гэхэд Газрын тосны газрын дарган. Амарсайхан «Шатахууны хилийн үнэ дээр тээврийн зардал нэмээд дөрвөн төрлийн татвараа аваад, үйл ажиллагааны зардал, ашигт ажиллагааны түвшинг нэмээд унийг тогтоодог» хэмээн импортчлогчдыг хамгаалав. Гэвч гишүүн «Үүнд чинь би итгэхгүй» хэмээн хэсэг бухимдлаа илэрхийлж байсан. Сүүлдээ байнгын хорооны дарга түүнийг хуралдааныхаа дэгийн дагуу үгээ хэлэхийг сануулахад Батж.Батбаяр сэтгүүлчдэд хандан «Та нар харж байгаа биз сурвалжлагчдаа, бүгд хуйвалдчихаж» гэж хэлээд гарч одсон юм.
«Бүгд хуйвалдчихаж» хэмээн мэдэгдэл хийсэнд нь эгдүүцсэн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан хариу мэдэгдэл хийж «Ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Ер нь нефть боловсруулах үйлдвэр барих зайлшгүй шаардлагатай байгаа» гэж байв.