Дэлхийн III дайн ба Домино
2012.09.10

Дэлхийн III дайн ба Домино

 
Та бцхэнд «alt-market.com» сайтын материалыг орчуулан хүргэж байна.
Олон нийтийн анхаарлыг тулгамдсан асуудлаас хөндийрүүлэхийн тулд эрх баригчид том, жижиг дайныг өдөөдөг нь нууц биш. Өдгөө Иран, Сирийн асуудал дайнд хүргэж болзошгүй байна. Эцэстээ энэ нь домино шиг үр дагавар авч ирж болзошгүй. Өөрөөр хэлбэл Иран, Сириэс болж дэлхийн III дайн дэгдэх магадлалтай.

«Арабын хувьсгал»-ын дараа Сирид эхэлсэн иргэний дайн аймшиг болон хувирлаа. Дотоодын энэ зөрчилд хөндлөнгийн /ялангуяа АНУ-ын/ ашиг сонирхол маш их байгаа тул Сирид бодит хувьсгалчид үлдсэн эсэхийг хэлэхэд хэцүү. Энэ улс үндсээрээ чичрэн доргиж байгаагийн дээр НҮБ-ын ажиглагчид ч байхгүй. Иймээс энд бүрэн хэмжээний цохилт өгөх цаг ойртсон гэсэн үг.

Химийн зэвсэг хадгалж байгаа гэдгийг АНУ-ын Батлан хамгаалах яам үндэслэл болгон Сири улсадхалдана. Израиль улс харин Иранд халдах төлөвлөгөө хэрэгжих шатандаа явааг хүлээн зөвшөөрлөө. Израильчууд Засгийн газраа эсэргүүцэхийн зэрэгцээ хорт хийнээс хамгаалах багаа бэлдэж эхэлжээ. Ийм хүнд уур амьсгал Ойрх Дорнодод хэдэн арван жил байгаагүй. Бүр АНУ-ыг Ирак, Афганистанд халдан орох үед ч гэсэн. Мусульманчуудыг үзэн яддаг хүмүүс бий. Мөн Израилийг ч зарим нь үздэггүй. Гэхдээ аль аль нь даяаршил, дэлхийг захирагч - цөөнхийн тухай "ойлголтгүй"'байна.

Тэгээд ч дэлхийн элитүүдийн үйлдэл, механизмыг ойлгохын оронд ямар нэг үндэстэн, арьстныг бүхлээр нь буруутгах хялбар шүү дээ. Гэтэл элитүүд аль алинаар нь тоглож байна. АНУ, НАТО, Израиль хэрэв Иран, Сиритэй дайтвал юу болох бол?
Сири, Иран хүчээ нэгтгэнэ
Тэд 2006 онд харилцан бие биеэ хамгаалах гэрээ байгуулсан билээ. Одоо Иран санхүүгээр Сирид тусалж байна. «Аль Кайда» хэрхэн Сирийг тогтворгүйжүүлж байгааг Олон улсын харилцааны зөвлөл харж, дэмжинэ. НАТО хүчийг нь сулруулахын тулд Ираныг мөргөлдөөнд татан оруулах байх. Өөр хувилбар бий. Сирийг «хасчихвал» Иранд халдахад амар болно.
Иран улс Ормузын хоолойг хаана
АНУ-ын Батлан хам-гаалах яам «Ормузын хоолой хаагдах нь асуудал биш>> гэж мэдгэддэг. Гэтэл дэлхий  нефтийн экспортын тавны нэг дамждаг энэ хоолойн хамгийн нарийн хэсэг нь Ираны эрэг дагуу оршдог. Харин Иран улс энэ жил амжилттай туршсан «Гадер» пуужингаараа хоолойг өлхөн хяналтдаа байлгах юм. Энэ пуужин нь гэрлийн хурдаас гурав дахин их хурдтай, мөн орчин үеийн радарт харагддаггүй. Ямартаа л «хөлөг онгоцны алуурчин» гэж нэрлэх вэ дээ. Ингээд эцэст нь дэлхий даяар нефтийн хомсдол нүүрлэж, бензин үнэд орно.  Европын холбоо нефтийн нөөцтэй болох шийдвэрийг саяхан гаргасан нь асуүдал. хүндэрснийг илтгэж байна.
Израилийг АНУ удирдана
АНУ-ын Зэвсэгт хүч-ний штабуудын дарга нарын нэгдсэн зөвлөлийн тэргүүлэгч Мартин Демпси «Израиль улс Сири, Иранд халдсан ч АНУ цэргийн хүчээр дэмжихгүй» хэмээн мэдэгдсэн. Энэ бол заль мэх. НесЬтийн хомслол үүсэхээр америкчуудын тал нь цэргийнхнийг хөндлөнгөөс энэ зөрчилд оролцохыг нулимс урсган гуйх болно.
Сирийг Орос, Хятад дэмжинэ
ОХУ-ын Засгийн газар «Сирид халдвал хөндлөнгөөс ажиглаж суухгүй» хэмээн нэг бус удаа, маш тодорхой мэдэгдсэн. Тэр бүү хэл оросууд нэмэлт цэргийн анги, хөлөг онгоцуудаа Сирийн Тартусс боомтод байрлуулж эхэллээ. Энэ бол Оросын хилээс гаднах цорын ганц тэнгисийн цэргийн бааз учраас стратегийн чухал ач холбогдолтой нь ойлгомжтой. АНУ, Израиль улсууд Сирийн эсрэг эергээр бодвол эдийн засгийн арга хэмжээ авна, сөргөөр авч үзвэл халдан довтолно. Харин Хятад улс зөвхөн санхүүгийн өшөө авалт хийнэ. Өөрөөр хэлбэл, АНУ-ын төрийн облигацийг бөөнөөр нь зах зээлд шидэх байх. Хятадууд үүнд бүр 2005 оноос бэлдэж эхэлсэн. Ойрх Дорнодын эмх замбараагүй явдлаас үүдэн нефтийн үнэ өснө. BRIC болон АСЕАН-ын  ихэнх орон долларыг зах зээлд бөөнөөр шидэх энэ сайхан боломжийг алдахгүй. Тэгээд ч Олон улсын валютын санд саяхан орсон өөрчлөлт үүнийг зөвшөөрч байгаа.

Үнэндээ Сирийн зөрчил нь дэлхийн шинэ валют бий болгох, дараа нь даяарч лалын Засгийн газар байгуулах гэсэн даяарчлагчдын гол халхавч болж байгаа юм.
Банкируудад ашигтай
Удахгүй тохиох эдийнзасгийн хямрал нь дайндэгдэх эсэхээс үл хамааран олон нийтийн ухамсарт хоёрдугаарт тавигдах болно. Дайны манан нь бүх гэмт хэргийг, ялангуяа эдийн засгийн гэмт үйлдлийт нуух хөшиг болон хувирна. Өргөн хүрээг хамарсан дайн зах зээлийн харилцаанд саад болж, капиталын урсгалыг тогтворгүйжүүлэх нь тодорхой. Сири, Иран хоёр бол аймшигт үйл явдлуудынурт гинжин цуваа буюу доминогийн эхний даалуу юм. Энэ домино ганц л үр дүнд хүргэнэ. Манай гарагийн бүх орон, тэр бүүхэл АНУ хүртэл гуравдагч ертөнцийн орон болон хувирах юм.

Харин «санхүүг атгагсад» үлдсэнийг цуглуулж, «эдийн засгийн Франкенштейн» бүтээнэ. Санхүүгийн энэ мангас дараа нь тусгаар орнууд, өөрсдийгөө бие даасан гэж үздэг улс бүрийг устгана. Улмаар ёс суртахууны хувьд дампуурсан соёот махчдын гарт хүн төрөлхтний өмнөөс шийдвэр гаргах эрх төвлөрөх биз.ТаАНУ, Израиль, НАТО-гийн талд байна уу? Эсвэл Орос, Хятад, Ойрх Дорнодын орнуудын талд уу? Аль нь байсан ч ялгаагүй, энэ дайнд ялагч байхгүй. Арай дээр хувилбар ч байхгүй. Хэн ч ялалтын парад хийхгүй, материаллаг тал дээр маш их хамааралтай хүмүүс л үлдэх юм.Дэлхийн хүн амын аравны нэг нь даяарчилсан эргэлтээ тэмдэглэнгээ, үлдсэн хэсэг нь хэрхэн өөрсдийгөө «шатааж», тусламж хүсэн хүрч ирэхийг харан инээн баясах болно.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.