2012.08.13

Арлын маргаан олимпод хүртэл нөлөөлөв

Үүний дараа зохион байгуулагчид түүнийг шагнал гардах ёслолд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Пак Чон Ву өнгөрсөн баасан гаригт болсон Лондоны олимпийн хөлбөмбөгийн гуравдугаар байрын төлөө тэмцээнд Японы эсрэг тоглож 2:0-ийн харьцаагаар хожсоныхоо дараа дээрх үйлдлээ үзүүлсэн юм.

Токто арлууд нь (япон хэлээр Такэсима) Японы тэнгисийн баруун хэсэгт оршдог. Арлуудын тусгаар тогтнолын асуудлаар Сөүл, Токио маргаантай байдаг. Пак Чон Вугийн мэдэгдэл нь хоёр улсын харилцааг муутгаж мэднэ гэж Олон улсын олимпийн хорооноос мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Япон улс Такэсима арлууд чухам ямар улсад харьяалагдах асуудлаар Өмнөд Солонгостой НҮБ-ын олон улсын шүүхэд хандаж шийдвэрлүүлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Японы Гадаад харилцааны сайд Коитиро Гэмба Сөүлээс татсан Элчин сайд Масатоси Мутотой уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгдсэн байна.

Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Пак нутаг дэвсгэрийн маргаан үүсгэсэн арлуудад анх удаа айлчилсан. Японы талаас үүнтэй холбогдуулан эрс эсэргүүцэл илэрхийлэв. Ли Мён Пакийн үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүй гэж Японы Ерөнхий сайд Ёшихоро Нода мэдэгджээ. Тэрбээр үүний дараа Сөүлд суугаа Элчин сайдаа татсан юм. Түүнчлэн, хоёр талын санхүүгийн асуудлаарх бүх хэлэлцээрийг зогсоож, Японы Сангийн сайд Зюн Азумын Сөүлд хийх айлчлалыг цуцалжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.