ХБНГУ-ЫН ЭЛЧИН САЙД ХЕЛЬМУТ КУЛИТЦ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр улсын эрх зүйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Тэрбээр Монгол Улсын эрх зүйн салбарт 30 жилийн турш үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд ХБНГУ-ын Засгийн газар, тэр дундаа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яаманд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх сонирхлоо илэрхийллээ. Мөн Монгол, Герман хоёр улс ижил эх газрын эрх зүйн тогтолцоонд хамаардаг тул Монгол Улс хууль тогтоомжийг боловсронгуй болгохдоо германы эрдэмтэн, судлаачдын туршлагаас үргэлж суралцаж, хамтран ажилладаг гэдгийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн тус өдөр зохион байгуулагдаж буй “Эрх зүй ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 30 жилийн хамтын ажиллагааны үр дүнг дүгнэх, ирээдүйн чиглэлийг тодорхойлох чухал платформ гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ
2025.06.30
2025.06.30
2025.06.27