НАТО-гийн үхлийн батальонууд Сири улсыг үндэстэн ястнаар нь хэсэгчлэн хуваахыг оролдож байна
2012.07.30

НАТО-гийн үхлийн батальонууд Сири улсыг үндэстэн ястнаар нь хэсэгчлэн хуваахыг оролдож байна

Иракаас дүрвэн Сирид очсон иракчууд одоо буцаад эх орон руугаа явж байна. Учир нь Сири улсын үндэстэн ястнуудын хооронд зарлаагүй дайн дэгджээ. Зугтааж ирсэн иракчууд “ВВС”-ийн сурвалжлагчдад ярихдаа “Босогчид буюу Сирийн чөлөөт армийнхан хүчирхийлэл үйлдэж байна. Гэтэл өрнөдийн орнууд тэднийг дэмждэг, тэдэнд зэр зэвсгийн тусламж үзүүлдэг” хэмээжээ. Энэ талаар “BBC” нийтлэлдээ “Сирийн чөлөөт арми энэ улсын иргэдийн амьдралыг сүйрүүлж байна” гэж дурдсан байна.

Үүний зэрэгцээ Ливи дэх “Аль Кайда”-гийн исламын дайчдын бүлгийн командир Абдул Хаким Бельхадж Сири улс руу хэдэн зуун дайчин, НАТО-гийн зэр зэвсэг, санхүүжилтийг оруулсан талаар Ливи улсын тайланд бичжээ. Өөр нэг эх сурвалж “Сирийн чөлөөт армийн эгнээнд “Аль Кайда” олон улсын алан хядах байгууллагын 6000 гаруй дайчин байлддаг. Тэд Туркээр дамжуулан зэр зэвсгээ хулгайгаар оруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг” хэмээжээ.


Сирид иргэний дайн эхэлснийг “Bloomberg” ч саяхан хүлээн зөвшөөрөв. Тус байгууллага “Сирийн суннитууд, алавитуудын хооронд иргэний дайн эхэлсэн. Чухам үүнээс л дэлхий дахин сэрэмжилж байсан юм” гэж мэдэгдлээ.

Ялангуяа Сири дэх Христийн шашинтнуудыг аль аль нь хавчин хяхаж байгаа аж. Сирийн аюулгүйн хүчнийхэн, мөн Сирийн чөлөөт арми хэмээх НАТО-гаас дэмжлэг авдаг үхлийн эскадронууд ч тэднийг мөрдөж, мөшгих болжээ. Энэ талаар “LA Times” сонин “Сирийн босогчид улс орныхоо үндэстний цөөнхүүдийг хоморголон устгаж байна. Хэрэв Сирийн Засгийн газар өрнөдийн орнуудын дарамтыг тэсэлгүй сүйрэн унавал энэ нь бүр өргөн хүрээг хамарсан геноцид болон хувирна. Улмаар Ливид болж буйтай адил үйл явдал дэгдэнэ” хэмээн бичсэн байна.


Сирийн Засгийн газар үндэстний болон шашны цөөнх, тодруулбал шиитийн лалынхан, суннитууд, христүүдийг хамгаалалтдаа авсан. Гэтэл тэд одоо өрнөдийнхний өдөөн хатгалтгаар өндийсөн хэт даврагчдын хядлагад өртөж магадгүй байгаа аж.


Энэ улсын Хулд болсон олноор нь хоморголон устгасан хядлагыг барууныхны бичээд байгаа шиг Засгийн газрын арми үйлдээгүй, харин НАТО-гийн цуст батальонуудын хийсэн гэмт хэрэг гэдэг нь тогтоогдсон талаар Оросын хэвлэлүүд бичиж байна.


Сирийн удирдлага гадны халдлагын үед химийн зэвсэг хэрэглэж болзошгүй талаар мэдэгдсэн. Ийнхүү Сирийн Ерөнхийлөгч Басар Ашад цагаа олж, даварсан этгээдүүдэд сануулга өгөв. Энэ тэмцэлдээ тэр ганцаар биш. Дээрх мэдэгдэл нь Арабын орнуудын Лигт /АОЛ/ өгсөн хариу байсан. НАТО-г аялдан дагалдагч АОЛ нь Сирийн Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан явдлыг сиричүүд улсынх нь дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцсон хэрэг гэж үзсэн юм.


Сонирхолтой нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама чухам тэр түрэмгийлэл үйлдэгч нь өөрийн нь эх орон буюу АНУ байж болзошгүйг шууд бус ч гэсэн хүлээн зөвшөөрчээ. Барак Обама “Сирийн дэглэмийн мэдэлд байгаа химийн зэвсгийн нөөцийг тооцон үзээд, Асад болон түүнийг тойрон хүрээлэгчдэд хандан мэдэгдье. Дэлхий тэднийг харж байна. Хэрэв тэд химийн зэвсэг хэрэглэвэл маш эмгэнэлт алдаа хийж, олон улс болон АНУ-ын өмнө хариуцлага  хүлээх болно” гэж хэлсэн.


Уг нь америкчууд хэзээ ч, юу ч хэлэхээс сийхгүй улс. Гэхдээ энэ удаа уг нь дипломат суваг ашигласан бол дээр байсан юм. Ингэснээр Обама өөрийн улсын хүчний  байгууллагууд нь Сирид халдах төлөвлөгөөтэй байснаа дам хүлээчихлээ. Харин европчууд иймэрхүү мэдэгдэл хийхээс татгалзах ухаан хүрчээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ч энэ удаа дуугүй байсангүй. Тэрбээр “Сирийн Ерөнхийлөгчийг хууль бусаар зайлуулах нь дуусашгүй иргэний дайн эхлэхэд хүргэнэ. Тэгээд Афганистан шиг хэдэн ч жилээр үргэлжилж магадгүй” хэмээн сануулсан.


Нөхцөл байдал энхийн замаар шийдэгдэнэ гэдэгт одоо хэн ч итгэхээ байсан. Үнэндээ асуудал Сирид гэхээсээ илүүтэй Иранд байгаа. Өрнөдийнхөн Ирантай “ухаанаараа дайтаад” ялагдсан билээ. Үүнийг өрнөдийн болон АНУ-ын геополитикчид хүлээн зөвшөөрсөн.


Иран улсын нөлөө нь Тегеранаас эхлээд Багдад хүртэл, Дамаскаас өгсүүлээд Ливаны өмнөд нутгийг хамарч байгаа нь няцаагдашгүй баримт. Үүнийг авч үзэхгүй байхын аргагүй. Гэхдээ Ойрхи Дорнодын дайны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд холбоотнуудын гинжин хэлхээг тастах хэрэгтэй. Үүний үнэ цэнэ нь Сири улсыг устгах.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.