Я.Батсуурь: Говийн малчид ус ховооддог хүнд ажлаас чөлөөлөгдлөө
2011.10.21

Я.Батсуурь: Говийн малчид ус ховооддог хүнд ажлаас чөлөөлөгдлөө

УИХ-ын гишүүн Я.Батсуурь Говьсүмбэр аймагт ажиллалаа. Тэрбээр гишүүдийн тойрогтоо зарцуулах хөрөнгөөс Дорноговь аймгийн найман сум, Говьсүмбэр аймгийн гурван суманд орчин үеийн ус цэвэршүүлэгч, мөн тойргийнхоо сумдын дунд сургуульд компьютерийн лаборатори байгаа.Эдгээрээс гадна салхин сэнсэн шахуургаар ажилладаг 40 худаг бий болгосон байна.

Я.Батсуурь гишүүн нэн түрүүнд Шивээговь суман дахь ус цэвэршүүлэгч төхөөрөмж хэрхэн ажиллаж буйг сонирхсон юм. 12-15 сая төгрөгийн үнэ бүхий орчин үеийн ус цэвэршүүлэгч нь сумынхаа иргэдийн ахуйн хэрэгцээг хангах хүчин чадалтай. Үүгээр шүүгдсэн ус «Вояж» цэвэр усны стандартын хэмжээнд очиж байгааг тус сумын Засаг дарга нь хэлж байв.

Одоогоор хүүхдийн цэцэрлэгийн хоол ундны усыг өдөр бүр цэвэршүүлж байгаа гэнэ. Говийн ус хатуулаг ихтэй учир хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хөдөлмөрийн чадвараа эрт алдах, хүүхдийн шүд хорхойтох гэх мэт сөрөг нөлөө их байдаг. Энэ байдлыг харгалзан үзээд ус цэвэршүүлэх талаар арга хэмжээ авч, туслалцаа үзүүлж буй УИХ-ын гишүүн Я.Батсуурьт Шивээговь сумын иргэд талархаж буйгаа илэрхийлж байна лээ.

Мөн тус сумын дунд сургуулиар оров. 530 гаруй сурагч, 38 багштай Шивээговь сумын дунд сургуульд компьютерийн хангамж муу байгааг харгалзан үзээд Я.Батсуурь гишүүн 10 компьютерийг поректор, дэлгэцийн хамт компанийн өгснөөр мэдээлэл зүйн хоёр захирлын хамт кабинеттай болжээ. Энэ үеэр сургуулийн боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж боломжийн байгаа ч дотуур байрны хүүхдүүдэд халуун усны асуудал хүнд байгааг сургуулийн удирдлагууд гишүүнд дуулгаж байлаа.

Говийн аймгуудад гар худгаас ус ховоодож малаа усална гэж нэлээд хүнд ажил бий. Энэ ажлыг хөнгөвчлөх үүднээс салхин сэнсэн шахуургаар ажилладаг хоёр худгийг Шивээговь суманд бий болгоно. Нээлтийн үеэр Я.Батсуурь гишүүн «Дэлхийн цаг агаарын өөрчлөлт, манайд уул уурхай эрчимтэй хөгжиж байгаатай холбогдон усны асуудал хурцаар тавигдаж байгааг та бүхэн мэднэ. Нэн ялангуяа говь нутгийн ард иргэд усыг дээдлэн үздэг. Байгаа хэдэн худгийнх нь усны түвшин доошилж, мал услахад хүнд болж байна. Мөн сүүлийн жилүүдэд ундны усны чанарын асуудал хүндээр тавигдах болсон. Энэ бүхнийг шийдэх үүднээс миний бие орон нутагтаа хоёр төслийг хэрэгжүүлж байна. Нэг суманд ундны ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж, нөгөөд нь дэлхийд өргөн хэрэглэгддэг салхин сэнсэн шахуургыг анх удаа нэвтрүүлсэн нь энэ юм. Говьд мал маллахад усны асуудал маш хүнд. Зуны халуунд, гантай жил олон мал ховоогоор татаж услах нь үнэхээр хүнд ажил байдаг.

Би үүнийг бага байхдаа биеэрээ мэдэрсэн хүн. Тиймдээ ч малчдаа ховоо татах хүнд ажлаас нь чөлөөлөхийг олон жил мөрөөдөж, хүсэж явлаа. Энэ мөрөөдөл минь биелж байгаад баяртай байна» гэв. Дээрх салхин сэнсэн шахуургын гол төхөөрөмж болох радиоторыг нь АНУ-аас оруулж ирсэн бөгөөд чанарын хувьд 100 хүртэлх жилийн баталгаатай гэнэ. АНУ-ын “Iron man windwill” компанийн салхин сэнсэн шахуургыг Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд саяхан суурилуулж ашиглалтад оруулснаар энэ жил Говьсүмбэр, Дорноговь аймгийн сумдад нийт 40 салхин сэнсэн шахуурга суурилуулах ажлыг эхлүүлжээ.

Энэхүү салхин сэнсэн шахуурга нь ямар нэг цахилгаан, шатахуун хэрэглэдэггүй зөвхөн салхины хүчээр ажилладаг, эвдрэл гэмтэл багатай, урт удаан хугацаанд ашиглаж болох дэлхийн олон улс оронд түгээмэл хэрэглэгддэг технологи юм. Энэ салхин сэнсэн шахуурга эхний ээлжид Дорноговь, Говьсүмбэр аймгийн малчид ногоочдын хэрэгцээг хангах бөгөөд ойрын үед «Монгол мал» хөтөлбөрийн хүрээнд тал хээр, говийн бүсийн нийт малчид, тариаланчдын хэрэгцээ болох юм. Малчид ийнхүү ховоо татах ажлаас чөлөөлөгдөж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд амжина лээ.

Дараа нь Сүмбэр сумын нэгдүгээр дунд сургуулийн компьютерийн лабораторитой танилцлаа. Үүдэн дээр нь «УИХ-ын гишүүн Я.Батсуурийн санаачилгаар бүтээсэн мэдээлэл зүйн кабинет» хэмээн хаяглажээ. Биднийг орох үед хүүхдүүд хичээллэж байв. Энэ сургуульд компьютерээс гадна 10 ширхэг үндэсний хөгжим бэлэглэж, гадна орчныг тохижуулах хөрөнгийг гаргаж өгсөн нь нүдээ олсон ажил болжээ. Хүүхдүүд орчин үеийн компьютерийн лаборатори, мөн сонирхсон хөгжмийн зэмсгээрээ хичээллэх болсондоо баяртай байгааг багш, сурагчид хэлж байсан юм. Я.Батсуурь гишүүний тойрогтоо хийж буй ажил ийнхүү иргэдийн талархлыг хүлээв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.