Я.Батсуурь өргөмжлөл гардлаа
2012.01.18

Я.Батсуурь өргөмжлөл гардлаа

Зээлийн мэдээллийн сан, Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төсөл, мөн Газрын тосны үйлдвэр байгуулах тухай тогтоол зэргийг боловсруулах, хэлэлцэх шатанд идэвхи санаачлагатай ажилласан Я.Батсуурь гишүүнд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт өчигдөр өргөмжлөл гардууллаа.

Эрхэм гишүүн “Эрдэнэс Тавантолгой”-н 20 хувийн хувьцааг Монголын ард түмэн үнэ төлбөргүйгээр эзэмших учиртай хэмээн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах санаачлагыг гартаа авч, эхний даваагаа давсан. Гишүүний санаачлагыг Засгийн газраас дэмжин, эрх баригч хоёр намын амлалтыг биелүүлэх хөшүүрэг болгон ажиллаж буй нь нууц биш. Тухайлбал, Я.Батсуурь гишүүний хэлсэнчлэн иргэн бүр 536 биш 1072 ширхэг хувьцаа эзэмшвэл Засгийн газарт арилжиж, үлдэгдэл сая төгрөгөө бэлнээр авах боломж бүрдэх юм.

Дашрамд, эрхэм гишүүн байнгын хороон дотроосоо өнгөрсөн хугацаанд хамгийн олон асуултыг бичгээр тавьжээ.


Мөн өдөр УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, А.Тлейхан нар эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого, Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахад бусдыгаа манлайлан оролцсон гэж үнэлэгдсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.