2010.12.14

“Монгол багш” хөтөлбөр гацаанд оржээ

Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл өнгөрсөн долдугаар сараас эхлэн “Монгол багш хөтөлбөр” санаачилж байсан тухай бид мэдээллэж байсан. Харин уг хөтөлбөр нь боловсролын яамны холбогдох албан тушаалтнуудын хойрго байдлаас шалтгаалан тус хөтөлбөр боловсруулах ажил удаашрахад хүрээд байгаа гэнэ. Тус хөтөлбөрийг бүрэн боловсруулж дуусгахын тулд БСШУЯ-аас мэргэжлийн  баг бүрдүүлж хөтөлбөрт хамааралтай мэргэжлийн туслалцаа үзүүлэх ёстой байдаг аж. Харин өнгөрсөн долдугаар сард БСШУЯ-нд албан ёсоор уг асуудлыг тавьсан ч өнөөг хүрэл яамар нэг хариу аваагүй байгаа тухай хэлж байсан юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн П.Алтангэрэл БСШУЯ-нд дахин нэг удаа албан ёсоор хандсан боловч одоогоор мөн л хариу өгөөгй байгаа болхоор “Монгол багш хөтөлбөр” одоогоор гацаанд ороод байгаа гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.