Д.Оюунхорол гишүүний санал дэмжигдлээ
Өнөөдрийн Чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол улсыг хөгжүүлэх сангаас сар бүр хүүхэд бүрт өгч байсан 10.000 төгрөгийг дахин олгуулах, багш нарын дэвтэр засалт, секц дугуйлан хичээллүүлсэн, давтлага өгсөн, анги даалтын гээд багшийн бодит орлогыг хассаныг төсвийн тодотголд тусган өгөх саналыг УИХ-ын гишүүн Д. Оюунхорол гаргалаа.Үүний дагуу Д.Оюунхорол гишүүний санал дэмжигдэн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох талаар хууль эрх зүйн болон төсөвт тусгах асуудлаар Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг дүнгээ зургадугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд танилцуулахаар болжээ.Б.Өлзийдэлгэр