Дорнодод түүхэн газарзүйн аяллыг хөгжүүлнэ
2011.08.30

Дорнодод түүхэн газарзүйн аяллыг хөгжүүлнэ

Хичээлийн шинэ жилийн босгон дээр Дорнод аймгийн оюутан залуус нутгаа тойрон аялаад иржээ. "Дорнод аялал" -ын гол зорилго орон нутгийнхаа түүх, газар зүйн дурсгалт газруудыг багтаасан аялал жуулч лалын маршрут бий болгоход чиглэжээ.

Аяллынхан Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгаас гараагаа эхэлж, Чингисийн нагац нар болох олхонуудын нутаг Ульхан уул, Өэлүн эхийн төрсөн газар, Тэмүүжин, Тоорил нар хүч хавсран татаарыг  дарсан Улзын Нарст шүтээн, Чингисийн алдарт хэрмэн зам, Чингисийн худаг, Есүхэй баатар татааруудад хорлогдсон Цэгцэрийн шар тал, Татаар, хонгирад зэрэг аймгууд нутаглаж байсан Буйр нуур, Халхын гол зэрэг түүхийн улбааг хадгалсан нутгаар аялжээ.

Мөн Монголын хамгийн нам дор газар Хөх нуур, Монгол,Орос, Хятад гурван улсын хилийн уулзвар Тарваган дахын овоо, Төв Азийн тэгш өндөрлөг дэх цорын ганц хялганат тал хэмээгддэг Мэнэнгийн тал зэрэг газарзүйн тогтоц, байгалийн үзэсгэлэнгээрээ олныг бишрүүлсэн нутгаар аялсан байна. Цаашид " Дорнод аялал"-ыг улам өргөжүүлэн зураач, гэрэл зурагчид, зохиолч, сэтгүүлчид болон эрдэмтэн, судлаачдыг хамруулан, Дорнод нутгийн байгалийн үзэсгэлэн. түүхэн дурсгалт газруудыг тэдний уран бүтээлийн нэг сэдэв болгох зорилго агуулж байгаа ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.