2010.09.09

Хэн юу хэлэв.

- Энэ асуудлаар намын нөхдүүд хэлэлцээд ямар шийдэлд хүрнэ түүнийг нь хүлээн зөвшөөрнө. Миний хувьд нэрээ солиод сайн сайхан болчихно гэж бодохгүй байна. Энэ нам энэ нэрээрээ том амжилтад хүрсэн. Хамгийн гол нь улстөрийн намын хувьд бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй. Түүнээс биш Чулуунбат гэж нэрийг Чулуунлянхуа, Чулуунхаан гэж өөрчиллөө ч би бигээрээ л үлдэнэ. Боловсролтой, чадвартай, соёлтой, эрүүл болно гэх юм бол энэ хүн үнэхээр өөрчлөгдөж байна гээд хүлээн зөвшөөрнө. Нэрээ сольчихоод боловсролгүй, соёлгүй, мэдлэггүй, чадваргүй, өвчтэй байвал намайг өөрчлөгдсөн гэхгүй шүү дээ. Хамгийн гол нь бодлогоо л сайн тодорхойлох хэрэгтэй.

Б.Номин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.