2010.10.28

О.Чулуунбат: Цаазаар авах ялыг цуцлах энэ мөрөөдлийн нэг. Гэхдээ ...

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэх эсэх асуудлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хоёр дахь удаагаа хэлэлцсэн ч дүгнэлтээ гаргаж чадсангүй. Хуралдаанд оролцсон гишүүд энэ протоколд нэгдэх цаг хугацаа бүрдсэн, дараагийн ерөнхийлөгч зарлигийг хүчингүй болгох боломжтой эсэхийг сонирхож байлаа. Мөн нийгэм, эрүүгийн нөхцөл байдал хүндэрлээ гэхэд протоколоос гаргах эрхтэй юу.

\Цаазаар авах ялаа сэргээлээ гэхэд олон улсын өмнө гэрээ зөрчсөн гэж үзэх үү гэсэн олон асуултаар ажлын хэсгийг булж байв. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригг "би энэ асуудлыг Засгийн газраар хэлэлцэхэд эсэргүүцсэн. Жилдээ Ma-Haft улс хэдэн хүнд цаа-заар яв оноож, хэдийг нь гүйцэтгэдэг. Хүний эрхийн байгууллагуудаас ямар гомдол гаргаад, шүүмжлээд байгаа юм" гэж асууж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тодорхой тоо баримт шаардсан юм. Гэвч ажлын хэсгээс энэ талаархи мэдээлэл байхгүй, бид улсын нууцгай холбоотой мэдээллийг авах эрхгүй гэв. Мөн С.Оюун гишүүн цаазаар авах ялыг олон улсын протокол бус илүү баталгаатай аргаар халж болохгүй юм уу.

Ерөнхийлөгч эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулиа санаачлаад саналаа авч эхэлсэн болж байна уу гэж асуухад байнгын хорооны дарга З.Энхболд "Нэг асуудлаар нөгөө асуудлыг барьцаалж болохгүй" гээд түүнийг асуултын хариуг нь бүрэн өгүүлсэнгүй. Үүнд бухимдан гишүүн "Та хувийн байр суурьнаас хуралдаан даргалахаа боль" гэж ундууцсан. Ийнхүү гишүүд ажлын хэсгээс ил үү тодорхой баримт нэхээд авч чадсангүй. Тиймээс салбар хариуцсан яаманд очиж хэрэгтэй мэдээллээ үзэх болсноор хуралдаан завсарлав. Тэгэхээр УИХ-ын гишүүд Хууль зүй дотоод хэргийн яамаар орж цаазаар авах ялын хэрэгжилтийн талаархи мэдээлэлттэй танилцсаны дараа протоколд нэгдэх эсэхийг үргэлжүүлэн хэлэлцэх болж байна.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат:
-Бидний мөрөөдөл нэгнээ алахгүй, уурлуулахгүй, зодохгүй, гэмтээхгүы хайрлаж амьдрах естой. Цаазаар авах ялыг цуцлах энэ мөрөөдлийн нэг. Гэхдээ мөрөөдлөө хэрэгжүүлэх орчин бүрдсэн үү гэдэгт байгаа юм. Олон улсын протоколд нэгдэж орж болно гэхдээ эхлээд маш их хүмүүжлийн ажил хийх ёстой. Цэцэрлэг, сургуулийн сурагчдаас эхлээд нэгнээ хайрлаж, хүндэлдэг болгох. Мөн жигшүүртэй хэрэг ямар аймшигтай, хор хөнөөлтэй болохыг нийгэмд сурталчлах хэрэгтэй. Энэ талаар ярих гэхээр улсын нууц  гээд ярих цаг хугацаа хангалттай гээд яриулахгүй байгаа нь буруу. АНУ-д жигшүүртхэргийн талаар мэдээлдэгсуваг байдаг. Үүнийг үзээдард түмэн нь жигшдэг.Хулгайч, алуурчид ямармуухай хэрэгүйлддэг, баригдаад шоронд оржхэрхэн тарчилдаг болохыг харж байж хүмүүс жигшиж хүмүүжинэ. Эхлээд хүмүүжлийн ажил хийж, ажлын байр нэмэгдүүлж, бизнес хөрөнгө оруулалтыг сайжруулж нийгмээ өөрчилвөл хүмүүс нэгнээ хөнөөхгүй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.