2011.03.18

Иргэд сонголтгүйгээр төрийн олгосон орон сууцанд орсон

4000 орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтэд барилгын салбарынхнаас ямар үнэлгээ дүгнэлт
өгч байгаа талаар тодрууллаа

Монголын үндэсний барилга корпорацийн ерөнхийлөгч УИХ-ын гишүүн О.Чулуунбат:


-Засгийн газраас хэрэгжүүлсэн 4000 айлыг орон сууцжуулах хөтөлбөр дуусах шатандаа орлоо. Уг хөтөлбөрт та ямар үнэлгээ өгөх бэ?

-Хангалттай сайн хэрэгжүүлээгүй ч Засгийн газраас 4000 хөтөлбөрийг хэрэгжүүл-сэн нь зөв шийдвэр. Гэвч төрийн албан хаагчдад зээл олгох, байр өгөхдөө төрийн зүгээс оролцсон нь тухайн хөтөлбөрийн өөрийнх нь алдаа дутагдал. Иргэд анхнаасаа орон сууцаа өөрөө сонгоод, үнэ ханшаа өөрсдөө барилгынхантай тохиролцох хэрэгтэй байсан. Ер нь төр завсраар нь оролцох нь дэмий. Нэг ёсондоо төр иргэдийн өмнөөс орон сууцыг нь сонгосон. Орон сууц санхүүжилтын корпораци бол төрийн оролцоотой компани. Төрийн оролцоотой болоод ирэхээрээ нөгөө л авилга, арын хаалгатай, танил талтай хүмүүс нь орон сууцтай болно гэсэн үг. Жишээ нь, чи надад шагнал өгчих. Би чамд байр өгье гэх мэтээр. Иргэд өөрсдөө гэрээгээ хийж, өөрсдөө аль банкаар үйлчлүүлж, аль компанийн хаана барьсан орон сууцыг худалдаж авах вэ гэдгээ шийдэх ёстой. Харин 4000 хөтөлбөрт төр хэтэрхий их оролцсон болохоор иргэд ямар ч сонголтгүйгээр төрөөс олгосон орон сууцанд орсон.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.