2010.10.08
О.Чулуунбат: Төр буруу бодлого явуулж байгаа нь үнэн
УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай ярилцлаа.
Жишээ нь, Хятадын эдийн засгийн тойрсон орнууд хямралд өртсөнгүй. Хятад руу зарах барааны нийлүүлэлт нь хэвээрээ. Хятад бүгдийг нь худалдаж авч л байна. Хөрөнгө оруулалт, бизнесийн идэхтэй үйл ажиллагаа хэвийн үргэлжилсээр хямралд өртөлгүй гараад явчихсан. Ганцхан Монгол Улс л хямралд орчихсон. Үүнээс бид ямар нэгэн дүгнэлтийг хийх ёстой.
Иймд аль болох байнга таатай байлгах хэрэгтэй. Тэгж байж хөрөнгө оруулагчид тогтоно. Эсрэг зүйл хийгээд байвал хэн тогтох билээ. Гадныхан гэлтгүй Монголын мөнгөтэй компаниуд ч гадагшаа урсаж эхэллээ. Тэгэхээр мөнгөгүй улс яаж хөгжих юм.
Төлбөр тооцоо, бараа худалдан авалт ам.доллар, юаниар хийгддэг. Монгол Улс санхүүгийн чөлөөтэй зах зээлтэй гэж зарласан атлаа ганцхан төгрөгөөр гүйлгээ хийнэ гэж хуульчлаад, захиргаа даад байдаг. Тэгсэн хэрнээ арилжааны банкууд нь хадгаламж, харилцах данснаас мөнгө авахаар дийлэх нь ам.доллар байх жишээтэй. Ингэж зөрчилдөөд байж болохгүй. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого гэдэг ганц төгрөгийн бодлого биш. Хамгийн зөв санхүүгийн бодлого явуулах хэрэгтэй. Төгрөг, ам.доллар, юанийн ханш тогтвортой байх. Мөн хөрөнгө оруулалт хоорондоо зохицож байх ёстой.
Л.Нинжсэмжид http://niigmiintoli.mn/
-Засгийн газраас ирэх жилийн төсвийг өргөн барилаа. Уг нь төсвийн алдагдлыг бууруулахын тулд Засгийн газарт хугацаатай үүрэг өгөгдсөн биш үү. Гэтэл тэрхүү үүрэг огт тусгагдаагүй байх шиг?
-Миний ойлгож байгаагаар Засгийн газар 2011 оны төсвөө хийхдээ УИХ-аас баталсан Төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдлийн дагуу хийгдсэн гэж ойлгож байгаа. Төсвийн алдагдал ДНБ-ий 2.5 хувиас давахгүй байх ёстой. Тэр хэмжээнд л төсөв хийгдсэн гэж ойлгож байгаа.-2009 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий таван хувиас хэтрүүлэхгүй байхаар баталсан. Гэтэл эцэстээ алдагдал ДНБ-ий 6.4 хувь болж гадныхантай байгуулсан болзлоо ч зөрчсөн шүү дээ. Тэгэхээр дахин ийм зүйл гарахгүй гэх баталгаа бий гэж үү?
-Тийм зүйл бий. Хууль зөрчсөн асуудал гарсан нь үнэн. Гэхдээ Засгийн газар, тэр дундаа Сангийн яам хямралтай холбогдсон хүндрэлээс болж төсвийн зарлага давахад хүрлээ гэж тайлбарлаж байсан. 2011 оны төлөвлөлт яаж явагдах нь уу тэрийг харж байж л байя.-Төрийн албан хаагчдын цалин, тэтгэмж нэмэгдэж байгаатай холбоотой мөнгөний нийлүүлэлт нэмэгдлээ. Гэсэн хэдий ч инфляцийг нэг оронтой тоонд барьж болно хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хэлж байсан. Нэг оронтой тоонд барьж чадна гэж үү. Эдийн засагч хүний хувьд үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Энэ жилийн хувьд нэг оронтой тоондоо барьж чадах болов уу. Манай инфляци хоёр дугаар хагас жилдээ их өсдөггүй юм. Монголын ихэнх орлого хоёр дугаар хагас жилд их ордог. Өнөөгийн нөхцөлд инфляци руу голлож онилоод байх шаардлагагүй. Монголбанк сүүлийн үед инфляцийг их онилж байна. Хэтэрхий онилох нь зохисгүй. Ажлын байрны таатай нөхцөл, эдийн засгийн өсөлт рүү илүү харах ёстой гэж боддог. Хямралын үеэр дэлхийн ихэнх орон ажлын байр, эдийн засгийн өсөлт рүүгээ ониллоо. Ингэснээр хямралыг гүнзгийрүүлэлгүйгээр давж чадлаа. Манайх инфляциа онилж байгаад өөрсдөө хямралд орчихсон. Арай гэж гарч байна.Жишээ нь, Хятадын эдийн засгийн тойрсон орнууд хямралд өртсөнгүй. Хятад руу зарах барааны нийлүүлэлт нь хэвээрээ. Хятад бүгдийг нь худалдаж авч л байна. Хөрөнгө оруулалт, бизнесийн идэхтэй үйл ажиллагаа хэвийн үргэлжилсээр хямралд өртөлгүй гараад явчихсан. Ганцхан Монгол Улс л хямралд орчихсон. Үүнээс бид ямар нэгэн дүгнэлтийг хийх ёстой.
-Хямрал дуусаагүй байгаа. Манай улс энэ шуурганд дахин өртөх магадлалтай гэж эдийн засагчид дүгнэж байгаа шүү дээ?
-Дахин мөнгөө хомсдуулаад, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин таагүй нөхцөлд хямралд дахиад л өртөнө. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг таагүй болгосон нэг тод жишээ нь Гэнэтийн ашгийн татварыг тэглэсэн явдал. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа эрхэлж байсан компаниуд геологи, уул уурхайн ажлаа зогсоосноос гадна энд байсан мөнгөө ч гадагш нь татаж байна. Орлого ихтэй томоохон компаниуд ч хөрөнгөө гадагш нь татаж эхэлсэн. Бизнесийн орчин таагүй байдлаас болж ийм зүйл болж байгаа юм.Иймд аль болох байнга таатай байлгах хэрэгтэй. Тэгж байж хөрөнгө оруулагчид тогтоно. Эсрэг зүйл хийгээд байвал хэн тогтох билээ. Гадныхан гэлтгүй Монголын мөнгөтэй компаниуд ч гадагшаа урсаж эхэллээ. Тэгэхээр мөнгөгүй улс яаж хөгжих юм.
-Өргөн баригдсан төсөвт намуудын бэлэн мөнгөний амлалтыг тусгасан байсан. Ингэснээр төсөв данхайж, бас л эрсдэл бий болж эхэлж байгаа юм биш үү?
-Эрсдэл заавал бий болно. Гол нь энэ эрсдэлийг зөв тооцоолох ёстой. 2010-2011 оны хувьд л эрсдэл өндөртэй. Харин түүнээс хойш уул уурхайн хөрөнгөөр эрсдэлээ даах чадвартай болох юм.-Төрийн албан хаагчдыг цомхтгоё гээд байдаг. Гэсэн атлаа цалин нэмээд улам л төрд ажиллах сонирхолтой иргэдийг далаад байгааг юу гэж ойлгох вэ?
-Цалин нэмж болно. Төрийн албан хаагчдыг цөөлөх хэрэгтэй. Цөөлөхийн хэрээр цалин нэмэх боломжтой. Энэ мэтчилэн олон арга бий. Гол нь зөв л ашиглах хэрэгтэй.-Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр үнийн хөөрөгдөл бий болдог. Гэтэл хувийн хэвшилд ажилладаг хэчнээн хүн байдаг билээ. Цалин нэмэгдсэний гайг өнөөх хувийн хэвшлийн ажилчид үүрдэг биш гэж үү?
-Яг үнэн. Монголд төрийн албанд ажилладаг 150 мянган хүн бий. Тэдний л цалин нэмэгдэж байгаа. Үүний цаана сая гаруй хүн хувийн хэвшилд ажиллаж, бор зүрхээрээ амьдралаа залгуулаад явж буй. Тэдний цалин нэмэх эсэхийг хувийн хэвшлийнхэн өөрсдөө л мэднэ. Иймээс төр хувийн салбараа хөлдөө чирж хамаагүй болохгүй. Мөн төсвийнхнөө урагш нь түлхээд байх нь ч зохисгүй. Дэлхийн бусад оронд хувийн салбар нь тэргүүнд нь явдаг. Иймээс төсвийн ажилчид хувийн секторт ажиллах сонирхолтой байдаг. Харин манай улсад ТҮЦ амжилттай ажиллуулж байсан ч төрийн байгууллагад манаач хийсэн нь илүү дээр байх жишээтэй. Манай улс буруу бодлого явуулж байгаа нь харагдаж байгаа юм. АРИЛЖААНЫ БАНК ЛОМБАРДНААС ЖИЖИГ БОЛСОН
-Банкуудыг нэгтгэх шаардлагатай байгааг дээр, доргүй ярьж байна. Гэсэн атлаа хүчээр нэгтгэхгүй гэх. Нэгэнт л төр гэж байгаагийнх төрийн бодлогоор нэгтгэчихэж болдоггүй юм уу?
-Зах зээлийн жамаар явж байгаа нь л энэ. Арилжааны банкууд нэгдэхгүй бол зарим нь ломбарднаас ч жижигхэн болчихоод байна. Ийм жижиг банкинд хүн мөнгө хадгалуулах уу. Тэдэнтэй гадна, дотны хөрөнгө оруулагчид мэдээж хамтран ажиллахгүй. Тэгэхээр бизнесийнхээ шалгуураар цэгцрэх ёстой. Дэлхий нийт ийм үйл явдал дундуур гарсан. Хоорондоо нэгдэнэ, эсвэл том нь жижгийгээ залгина.-Эсвэл эрсдэл даах чадварыг нь нэмэгдүүлж өгөх бодлого хэрэгтэй юм болов уу?
-Жижиг байх тусмаа эрсдэл даах чадвар бага. Бодлого гэхээс илүү зах зээлийн шуурга цэгцрүүлээд өгөх байх.-Хадгаламж дахь мөнгөнд төрөөс баталгаа гаргасан нь эрсдэл даах чадварыг сулруулсан. Мөн дээр нь хариуцлага гэгчийг төр өөрөө уландаа гишгэчих шиг?
-Үнэн, үнэн. Анх хэлэлцэж эхлэхэд нь л би энэ талаар шүүмжилж байсан. Тэр үед нь тоогоогүй. 2-3 жилийн дараа л алдаагаа ухаарч засаж эхэлж байна.-Монголбанкны ерөнхийлөгч байсан хүн төв банкнаас явуулж байгаа үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Сонгодог утгаараа мөнгөний бодлого дээр хэтэрхий сайн анхаарч байна. Гэхдээ Монголд мөнгөний бодлого явуулна гэхээр зөвхөн төгрөгийг харах биш юм. АНУ-д мөнгөний бодлого гэвэл яалт ч үгүй ам.долларын бодлого байна. Америк өөрөө том орон. Ам.доллар нь АНУ-д байтугай дэлхийд ноёрхчихсон валют. Монголд төгрөгийн хажуугаар ам.доллар, юань чөлөөтэй хэрэглэгдэж байгаа биз дээ.Төлбөр тооцоо, бараа худалдан авалт ам.доллар, юаниар хийгддэг. Монгол Улс санхүүгийн чөлөөтэй зах зээлтэй гэж зарласан атлаа ганцхан төгрөгөөр гүйлгээ хийнэ гэж хуульчлаад, захиргаа даад байдаг. Тэгсэн хэрнээ арилжааны банкууд нь хадгаламж, харилцах данснаас мөнгө авахаар дийлэх нь ам.доллар байх жишээтэй. Ингэж зөрчилдөөд байж болохгүй. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого гэдэг ганц төгрөгийн бодлого биш. Хамгийн зөв санхүүгийн бодлого явуулах хэрэгтэй. Төгрөг, ам.доллар, юанийн ханш тогтвортой байх. Мөн хөрөнгө оруулалт хоорондоо зохицож байх ёстой.
ГИШҮҮД НАМЫНХАА НЭР ХҮНДИЙГ УНАГАДАГ
-Улс төрийн ууган хүчин намын нэр, үзэл суртлаа шинэчлэхээр ажиллаж эхэллээ. МАХН-ын гишүүний хувьд үүнийг дэмжиж бай гаа юу байр сууриа илэр хийлээч?
-Би яах вэ. Нам олонхоороо яриад шийдвэрлэнэ биз. Манай намыг МАХН гэсэн нэр, үзэл баримтлал муутгаад байгаа гэж бодохгүй байна. Нам нэрээ сайжруулъя гэвэл маш сайн зорилгоо тодорхойлдог байх хэрэгтэй. Мөн зорилтоо сайн гүйцэтгэдэг байх. Зорилго тодорхойлоод гүйцэтгэнэ гэхээр нам гишүүдээрээ дамжуулж гүйцэтгэнэ. Үүн дээр л маш том алдаа гаргаад байгаа юм. Манай намын гишүүд төрийн чухал албан тушаалд томилогдчихоод ажил гүйцэтгэхдээ том алдаа гаргаад байгаад учир байгаа юм. Энэ нь л бидний нэр хүндийг унагадаг.-Зүүний гэх үзэл суртлаа өөрчлөх нь буруу гэсэн үг үү. Намын олонх өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байсан?
-Өнөөдрийн байдлаар МАХН, АН аль аль нь хэт зүүний бодлого явуулдаг намууд болчихлоо. МАХН төв рүүгээ чиглэсэн зүүний бодлоготой бол АН зүүний чиглэл рүү явчихлаа. Бүгдийг үнэгүй амлаад тараах гээд байна. Тэр утгаараа манай намыг АН-тай харьцуулбал баруун талд нь зогсож байна.Л.Нинжсэмжид http://niigmiintoli.mn/
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.