Намуудыг төрөөс санхүүжүүлдэг болъё гэв
2012.11.01

Намуудыг төрөөс санхүүжүүлдэг болъё гэв

Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, "Ардчилал, сонгуулийн туслалцаа" олон улсын хүрээлэн хамтран "Бодлогын шинэчлэл ба улс төрийн үйл ажиллагааны санхүүжилт" хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Улс төрийн намуудын хараат бус байдалд хамгийн эрсдэлтэй байдлаар нөлөөлдөг зүйл нь санхүүжилт.

Ил, далд, хууль ёсны болон хууль бус санхүүжилтийн нөлөөгөөр намууд бизнесийн бүлэглэлийн нөлөөнд автах, гаднын нөлөө бүхий хүмүүсийн эрх мэдэлд орох зэрэг эрсдэлтэй байдалд ордог. Тиймээс энэ байдлаас хэрхэн сэргийлэх, олон улсын жишгийн дагуу улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх зарчмыг Монголд хэрхэн хэрэгжүүлж болох зэрэг асуудлыг уг хэлэлцүүлгийн үеэр гадаад, дотоодын судлаачид хөндөн ярьсан юм.

Ингэхдээ нам, түүний үйл ажиллагааг шинээр ойлгомжтойгоор тодорхойлж, намын шинэчлэлийг хийх, улмаар төрөөс санхүүжүүлэх, сан байгуулж түүгээрээ дамжуулан иргэд, сонгогчдод улс төрийн боловсрол олгох хэрэгтэй хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан юм. Түүнчлэн сангийн дундын хувилбар буюу намуудад үйлчлэх сан байгуулах нь зохимжтой гэж байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.