Дэлхийн хамгийн баян бөгөөд нууцлаг эмэгтэй
Гина Рейнхарт 1954 онд Австралийн Перт хотод төрсөн. Түүнийг төрөхийн өмнө Рейнхартын аав Ланг Хенкок хүдрийн томоохон ордыг илрүүлсэн. Рейнхарт Сидней хотод их сургууль төгсчээ. 1983 онд тэрээр Фрэнк Рейнхарттай гэрлэсэн, дөрвөн хүүхэдтэй. Гина Рейнхартын гэр бүлийн бизнес нь 1950 оноос эхлэлтэй. Түүний аав Ланг Хэнкок тэр үеийн дэлхий дээрх хамгийн том нөөцүүдийн нэгийг илрүүлжээ. Энэ нь төмрийн хүдрийн нөөц юм. Харин тухайн үед төмрийн хүдрийг хүрэлцээгүй, хязгаарлагдмал нөөц гэж үздэг байснаас төмрийн хүдрийн экспорт Австралид хориотой байжээ. Гэвч түүний аав төмрийн хүдрийн бизнесийг амжилттай эхлүүлж чадсан юм. 1992 онд Ланг Хэнкок нас барж, түүний гэр бүлийн бизнес Гина Рейнхартад шилжсэн юм. Тэр үеэс хатагтай Рейнхартын дэлхийн хамгийн баян эмэгтэй болох зам нь нээгджээ.
Рейнхартын уурхайн компани бол түүний амьдрал нь гэж хэлж болно. Баячуудын түгээмэл сонирхол болох уран зураг, хурдны морь, хувийн онгоц бол Рейнхартын хувьд сонин биш. Тэрээр өөртөө чөлөөт цаг гаргадаггүй, өдрийн бүхий л цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг. 24 цаг, долоон өдрийн турш ажилладаг түүний ажлын цагийн хуваарь бусад хүнийг гайхашруулдаг. Энэ хөдөлмөрч зан чанараараа бусдын хүндэтгэлийг хүлээсэн, бас энэ нь тэрбумтан болоход нь ч хөтөлсөн.
Секундэд Рейнхарт 600 долларын ашиг олдог Рейнхартын хөрөнгө 29 тэрбум америк доллараар хэмжигддэг.
Дашрамд, дэлхийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлэгч эмэгтэйчүүдийг танилцуулъя.
1. Гина Рейнхарт: Австралийн төмрийн хүдрийн уурхайн магнат.
2. Кристи Валтон: Валмартыг үндэслэгч Сэм Валтоны хүү Жон Валтоны бэлэвсэн эхнэр.
3. Лилиан Бетанкурт: "Лореал"-ыг үндэслэгч Южин Счлерийн охин
4. Жонна Квандт: "BMW'-ийн гүйцэтгэх захирлын эхнэр
5. Опра Уинфри: Телевиз эзэмшигч. Опра Уинфригийн шоуг үндэслэгч.
6. Биргит Раусинг: Урлагийн түүх судлаач. Тетра Лавал фирмийн эзэн.
7. Росалиа Мера: Зарагийн эзэмшдэг испани компанийн үндэслэгч.
А.Наранбаатар
Эх сурвалж
Үндэсний шуудан