Нөхрүүдээсээ нөлөөтэй хатагтай нар
2012.04.28

Нөхрүүдээсээ нөлөөтэй хатагтай нар

 
  • Тэргүүн хатагтай Обамагийн рейтинг 69 хувьтай байгаа нь нөхрийнхөөсөө даруй 13 хувиар илүү гэсэн үг бол Митт Ромнийн эхнэрийн хувьд 40 хувь буюу нөхрөөсөө таван хувиар өндөр рейтингтэй байгаа аж.
  • Экс Ерөнхийлөгч Билл Клинтон ч бас төрийн жолоо атгалцаж буй эхнэрээсээ дутахааргүй нэр хүндтэй байгааг өнгөрсөн сард "Pew байгууллагын хийсэн судалгаа харуулжээ.

Тэргүүн хатагтай байсан Хиллари Клинтон, одоогийн тэргүүн хатагтай Мишель Обама, тэргүүн хатагтай болох магадлалтай Энн Ромни нарын рейтинг нөхрүүдийнхээсээ өндөр байгааг "АВС News болон "The Washington Post  сонины хамтарсан санал асуулга харуулжээ. Хиллари Клинтон, Мишель Обама нарын хувьд Энн Ромнигоос хавьгүй илүү олонд танигдсан гэдэг утгаараа рейтинг нь харьцангуй өндөр гарчээ. Тэргүүн хатагтай Обамагийн рейтинг 69 хувьтай байгаа нь нөхрийнхөөсөө даруй 13 хувиар илүү гэсэн үг бол Митт Ромнийн эхнэрийн хувьд 40 хувь буюу нөхрөөсөө таван хувиар өндөр рейтингтэй байгаа аж. Гэхдээ ажиглагчид Энн Ромнийг олны анхаарлын төвд ороод удаагүй байгаагийн гэхэд харин ч өндөр рейтингтэй байна гэж үзжээ.

 

Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай байгаа түүний нөхрийн рейтинг өнгөрсөн долоо хоногт хамгийн сул байсан бөгөөд 1984 оноос хойшхи Ерөнхийлөгчийн сонгуулийн бүх нэр дэвшигчдийн дунд сүүл мушгих төвшинд хүрч буурчээ. АНУ-ын төдийгүй дэлхийн нөлөө бүхий хүчирхэг эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны рейтинг 2008 оны сонгуулийн үеэр 44 хувьд хүрч буурч байсан бол өнгөрсөн долоо хоногийн санал» асуулгаар 65 хувь болж өссөн байна. Экс Ерөнхийлөгч Билл Клинтон ч бас төрийн жолоо атгалцаж буй эхнэрээсээ дутахааргүй нэр хүндтэй байгааг өнгөрсөн сард "Pew байгууллагын хийсэн судалгаа харуулжээ. Судалгааны дүнгээр экс Ерөнхийлөгчийн рейтинг 64 хувьтай байгаа аж. Үүнээс гадна АНУ-ын анхны өнгөт арьст тэргүүн хатагтайн рейтинг өнгөт арьстнуудын дунд маш өндөр буюу 95 хувьтай байгаа бол цагаан арьстнуудын дунд 62 хувьтай байгаа аж. Хиллари Клинтоны хувьд аль алинд нь нэр хүндтэй байгаа бол Энн Ромни өнгөт арьстнуудын дунд нэр хүнд муутай болохыг судалгааны үр дүн харуулжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.