2010.06.09

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан

2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр УИХ-ын бусад 11 гишүүний хамт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Уг төслийн хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангаж, хууль дээдлэх, шударга ёсны дагуу зохион байгуулж явуулахад үүссэн харилцааг зохицуулахаар тодорхойлж, Монгол Улсын Их Хурлын сонгууль, сонгуулийн үндсэн зарчим, сонгууль зарлах, Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрх, сонгуулийн үйл явцыг зохион байгуулж зохицуулах зарчим, сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаатай холбогдсон асуудлуудыг тусгасан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.