Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав
2010 оны 05 дугаар сарын 06-ны өдөр УИХ-ын бусад 3 гишүүний хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэг хийж, батлуулсан.
Энэхүү хуулийн төслөөр ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, тухайн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал батлахад хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хугацааг мөн адил харгалздаг байхтай холбогдсон заалт нэмэх асуудал гэх зэрэг дээрх 2 хуулийн 10 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.