Б.Болдбаатарыг УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо
2012.11.08 ны өдрийн чуулганаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв
2012.11.08

Б.Болдбаатарыг УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо

Бямбадоржийн Болдбаатарын товч намтар

1968 онд Улаанбаатарт төрсөн. 1992 онд Москва хотын авто замын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн. Инженер, хуульч мэргэжилтэй.

2004 оноос УИХ-д ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн дэд дарга, УИХ дахь олонхийн бүлгийн ажлын албаны дэд дарга, УИХ дахь АН-ын зөвлөлийн болон бүлгийн Ажлын албаны даргаар ажилласан.  

Зарим гишүүд хуульч хүний хувьд мэргэжилдээ улам өсч, батжуулах, УИХ-ын Тамгын Газрын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох, ажилтнуудын чадавхийн талаар шинэ түвшинд гаргаж ажиллах талаар ярьж, захиж байв.  

 

С.Баярцогт гишүүн: Б.Болдбаатар УИХ-ын Тамгийн Газрын даргийн ажлыг маш сайн хийж чадна 

 

Ингээд Б.Болдбаатарыг УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжих санал хураалт явуулж, 83 хувиар гишүүд  дэмжлээ. Түүнчлэн   тогтоолыг УИХ-ын дарга уншиж танилцуулсан бөгөөд өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөхийг дуулгасан.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.