Хөдөлмөр аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн тулгамдсан асуудал, цаашдын зорилт
2008.03.20

Хөдөлмөр аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн тулгамдсан асуудал, цаашдын зорилт

Аливаа улс орон нийгэм, эдийн засгийн өндөр хөгжилд хүрэхэд ажиллагчдын бүтээмж, тогтвор суурьшил, мэргэжлийн ур чадварын төвшинд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг болох үйлдвэрлэл, хөдөлмөрийн оновчтой зохион байгуулалт, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх явдал чухал ач холбогдолтой. Иймээс Монгол Улсын Их хурал, Засгийн газраас хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг анхааралдаа авч тодорхой бодлого хэрэгжүүлж байна. Монгол орны үйлдвэрлэл, хөдөлмөрийн харилцааны үүсэл хөгжлийн түүх нь аж үйлдвэрийн олон жилийн уламжлалтай, өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулбал ихээхэн ялгаатай бөгөөд өвөрмөц юм. Монгол оронд XX зууны эхээр аж үйлдвэр бараг байгаагүй бөгөөд эдийн засгийн гол салбар нь нүүдлийн мал аж ахуйд суурилсан, өрхийн аж ахуйн хэлбэрээр оршин тогтнож байлаа. явц тус орны улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санааны амьдралыг бүхэлд нь өөрчилж, нийгмийн хамгааллын асуудлыг төрөөс бүх нийтийг халамжлах хандлагаар бус, харин хувь хүний идэвх санаачилгыг хөгжүүлэх замаар үйлдвэрлэх зарчимд шилжлээ.

Энэ талаар хууль, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх талаар давшингуй арга хэмжээ авсан хэдий ч хэрэгжилтийн явцад доголдол гарсан байна. Тухайлбал, 1997 онд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хийсэн улсын үзлэгт хамрагдсан 5000 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 90 орчим хувь нь хангалтгүй гэсэн үнэлгээтэй гарсан юм. Энэ байдалд дүгнэлт хийж, Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах талаар бие даасан хөтөлбөрийг 1997-2000, 2001-2004 оны хооронд хоёр үе шаттай нээр Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хууль, эрх зүйн орчинг сайжруулах, удирдлага, зохион байгуулалт, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудалд зохих хэмжээнд анхаарах болсон зэрэг эерэг хандлага төлөвшиж байгааг хөтөлбөрийн гол үр дүн гэж хэлж болно. Засгийн газраас 1999, 2003 онд Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээний үзлэг явуулахад хангалтгүй үнэлгээ авсан байгууллагын тоо цөөрч, 1000 хүнд ногдох үйлдвэрлэлийн осол, осолд өртсөн хүний тоо 1997-2004 оны хооронд тус тус 0.4 пунктээр буурчээ. Түүнчлэн 2003 онд уул уурхай, цахилгаан, эрчим хүч, авто тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажлын байрны нөхцөлийн аттестатчилалд хамруулав. Аттестатчилалд нийт 1971 аж ахуйн нэгж, байгууллагын 12163 ажлын байр хамрагдаж, тэдгээрийн 53.9 хувь нь хангалттай сайн, 40.1 хувь нь хангалттай, зургаан хувь нь хангалтгүй гэсэн үнэлгээ авсан бөгөөд эдгээр салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилт зохих төвшинд сайжирч, ахиц өөрчлөлт гарсан байна. Зарим нааштай ахиц өөрч төдийлөн буурсангүй. Энэ нь 20-30 жилийн өмнө ашиглалтад орсон үйлдвэрийн ажлын байрны нөхцөл, техник, тоног төхөөрөмжийн хоцрогдол, тухайн үйлдвэрт удаан хугацаагаар ажилласан ажиллагчдын өвчлөлийн оргил үе таарч байгаа зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж болох юм.

Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа тогтмолжоогүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлаар үндэсний төвшинд шийдвэрлэж байгаа арга хэмжээний хоорондын уялдаа холбоо хангалтгүй байгаагийн зэрэгцээ үйдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг санхүүжүүлэх хөрөнгийн эрх зүйн зохицуулалт бүрдээгүй байна. Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд зориулсан тусгай эмнэлэг, нөхөн сэргээх үйлчилгээ, мэргэжлийн чиглэлийг өөрчлөх, давтан сургалтад хамруулах талаар төдийлөн анхаарч чадахгүй байна. "Иймд эдгээр асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, энэ чиглэлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, ажилтны хөдөлмөрийн чадвар алд хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар цаашид авч хэрэгжүүлэх бодлого, чиглэл ямар байх вэ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас улс орон бүр иргэдийнхээ бүтээлчээр хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэн, тэдний нийгмийн хамгааллын баталгааг сайжруулахын зэрэгцээ хөдөлмөрийн хүрээн дэх суурь зарчим, үндсэн эрх, стандартыг хэрэгжүүлэх, энэ үйл явцад нийгмийн түншүүдийн оролцоог хангахуйц хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхийг XXI зууны урт хугацааны зорилт болон дэвшүүлээд байна. Энэ хүрээнд өмнө олсон ололт амжилтаа бататган, үйл ажиллагааныхаа нааштай эхлэлийг улам бүр эрчимжүүлж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх чиглэлээр дараах асуудлуудад анхаарах нь зүйтэй гэж үзэж байна.

Үүнд:

1.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн эрх зүйн орчныг боловсронгуй болгох
2. Аж ахуйн нэгж байгууллага, ажилтны хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх болон аж ахуйн нэгж байгууллагын ажиллагчдын тоо, үйл ажиллагааны онцлогт тохирсон, хууль эрх зүйн зохицуулалт бий болгох
З.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлаэс шалтгаалсан өвчнөөс сэргийлэх мэргэжлийн нөхөн сэргээлтийн арга хэмжээг санхүүжүүлэх талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах
4.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлийн өвчнөөр хөдөлмөр зохицуулалт хийгдсэн, хөдөлмөрийн чадвар түр алдалтын хувь тогтоогдсон хүмүүсийг /ялангуяа залуу хүнийг/ шинээр мэргэжил эзэмшүүлэх, таарч тохирох ажлын байраар хангах механизм бүрдүүлэх
5.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн бодлого, түүний хэрэгжилт, үр дүн, хариуцлагын талаар Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага, хэрэгжүүлэгч агентлаг, мэргэжлийн хяналтын албад, ажил олгогчид, хөдөлмөрчдийн байгууллага, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэг, хариуцлага, эрх хэмжээг уялдуулан зохицуулах нэгдсэн тогтолцоо бий болгох
6. Мэргэжлийн хяналтын хүртээмжийг нэмэгдүүлэх тогтолцоог боловсронгуй болгохын зэрэгцээ олон нийтийн хяналтыг зохистой хослуулах арга механизмыг судалж нэвтрүүлэх, байцаагчдын чадавхыг бэхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшүүлэх
7.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн холбогдолтой статистик мэдээллийн хүртээмж, чанарыг сайжруулах
8.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн холбогдолтой сургалт болон судалгаа, шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх, ялангуяа судалгааны байгууллагыг бий болгон, чадавхыг бэхжүүлэх
9.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт, сурталчилгааны ажилд хэвийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог өргөжүүлэн, салбар бүрт сургалтын түшиц байгууллага бий болгох боломжийг судалж хэрэгжүүлэх
10. Хэвлэл, мэдээлэлтэй ажиллах арга ажиллагааг өргөжүүлж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх санамж дохио өгөх, баримтат болон сэдэвчилсэн нэвтрүүлэг хийх зэрэг хэлбэрийг түлхүү ашиглан хөдөлмөрийн хүрээний нийгэм сэтгэл зүйн сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээ авах И.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдээллийн төвийг байгуулж, ажил олгогч, ажилтныг осол авааргүй ажиллах арга зүйгээр хангах, энэ талын чадавхтай болгох арга хэмжээ авах.
12.Аюулгүй ажиллагааны журмыг баримтлах соёлыг аж ахуйн нэгж, байгууллага бүхэнд нэвтрүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, бүх нийтийг хамарсан компанит ажил зохион байгуулж хэвших
13.Шийдвэр гаргагчдад болон олон нийтэд зориулсан мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зан үйлийг төлөвшүүлэхэд зориулсан ухуулга сурталчилгааны ажлыг өргөжүүлж, дэмжих таатай орчныг бүрдүүлэх
14.Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэхэд туслах арга зүйг бий болгон, хэрэгжилтийг үнэлэхэд чиглэсэн орц, үйл явц, гарцын хяналт үнэлгээний үзүүлэлтүүдийг бий болгон, түүнийг төлөвлөх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд ашиглах аргачлал боловсруулах
15.Хүссэн хүн бүхэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлаар зөвлөгөө өгөх, мэдээлэл түгээх боломжийг орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан бүрдүүлэх
16.Ажилтныг олон улсын стандартад нийцсэн ажлын хувцас, тусгай хамгаалах хэрэгслээр хангах үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгох, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах зэрэг болно.

Энэхүү үйл ажиллагаанд Та бүхний оролцоо, идэвхтэй хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.