Хятадын шинэ удирдагчид улаан хивсэн дээгүүр алхахаас татгалзав
Тогтоолд зааснаар, намын удирддагуудын оролцох томоохон арга хэмжээнүүд дээр улаан хивс дэвсэх, уриа лоозон бүхий том самбар хадах, тансаг цэцгийн баглаа барихыг хориглосноос гадна хүүхдүүдийн дунд зургаа авахуулдаг уламжлалыг болиулжээ.
2012.12.06

Хятадын шинэ удирдагчид улаан хивсэн дээгүүр алхахаас татгалзав

Улс төрийн товчооны мягмар гаригийн хуралдаанаар баталсан байна. Хятадын Коммунист намын шинэ удирдагчид олны өмнө биеэ даруухан авч явах, үг хэлэхдээ ач холбогдол багатай олон зүйл ярьж нуршихгүй байхаар болов. Энэ мэт цөөнгүй журмыг багтаасан тогтоолыг намын Мөн сунжирсан нуршуу үг хэлэхгүй гол асуудлаа товчхон илтгэдэг байхаар болсон байна.

Үүнээс гадна хурал чуулган, үзэсгэлэн гэх мэт арга хэмжээний нээлт, барилгын шав тавих зэрэг олны анхаарлын төвд байж нийтэд төвөг учруулах аливаа арга хэмжээнд оролцохоос намын удирдлагууд татгалзсан төдийгүй, гудамж замаар явахдаа аль болох анхаарал татахгүй байж, хөдөлгөөнд саад учруулахаас зайлсхийхээр шийдвэрлэжээ. Мөн хилийн чанадад айлчлах хөтөлбөрөө намын Төв хороотой заавал хэлэлцэж байж батлуулах болсон бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнд аль болох цөөн хүн багтаахаас гадна, айлчилсан орны ард иргэдтэй баярын уулзалт зохиодгийг болиулсан гэнэ.

Хятадын лидерүүд үүнээс хойш үзэсгэлэнгийн нээлт, шав тавих ёслолд
оролцохгүй.

Ач холбогдлоор тааруу, ёс төдий үйлдлүүдийг хязгаарласны дотор ямарваа нэг шийдвэрийг гаргахад шаардагддаг бичиг баримтын тоог эрс цөөрүүлж, намын удирдлагуудын оролцох бүхий л арга хэмжээний төсвийг нарийвчлан шалгуулах ёстой болсон ба энэ журмыг зөрчсөн этгээдүүдийг хатуу шийтгэхээр Төв хорооны тогтоолд заасан байна. Гадаадын хэвлэлүүдийн бичсэнээр, нам засгийн удирдлага, төрийн төлөөлөгчдийн амьдралын хэв маягийг Хятадын ард иргэд шүүмжлэх нь нэмэгдсээр байгаа тул ийм өөрчлөлт хийж байгаа аж.

Сүүлийн үед Коммунист намын ялангуяа дунд шатны албан тушаалтнуудын тансаглал хэрээс хэтэрч, үүнийгээ ч олон нийтэд ил цагаан харуулахаас санаа зовохоо байсан гэнэ. Ийм нөхцөл байдалд гарч ирсэн намын шинэ удирдлагын өмнө иргэдийнхээ итгэлийг дахин олж авах, дотоодод төдийгүй гадаадад ч нам болон түүний гишүүдийн имижийг сайжруулах шаардлагатай тулгарсан бөгөөд энэ асуудлыг шийдэхийн тулд өөрсдөө үлгэр үзүүлэхээр чармайж байна хэмээн Их Британийн "Тhe Guardian" сонин өчигдрийн дугаартаа бичжээ. Тухайлбал, Коммунист намын дарга Ши Жинпинь сонгогдсоноосоо хойшхи хоёр долоо хоногийн дотор Хятадын телевизээр хоёр удаа үг хэлэхдээ нэг ч цаас харалгүй цээжээр ярьсан гэнэ. Мөн Засгийн газрын шадар сайд Ли Кэцян, Ван Цишань нар сайд нарьш танхимын хуралдааны үеэр үг хэлэгсдийг, нуршилгүйгээр товч тодорхой ярихыг шаардаж байжээ.