Г.Баярсайхан: X.Болорчулуун гишүүний өмссөн цамц генийн өөрчлөлттэй
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2012.12.07

Г.Баярсайхан: X.Болорчулуун гишүүний өмссөн цамц генийн өөрчлөлттэй

УИХ-ын        чуулганаар Хүнсний    тухай    хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэгэн асуулал хөндөгдөв. Энэ нь генийн өөрчлөлттэй хүнсний бутээглэхүүнийг сайн муугаар ялгах гухай байлаа. Тухайлбал. Ж.Энхбаяр гишүүн генийн өөрчлөлттэй хоол хүнс хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар   жишээ татаж  тайлбарлав.

Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан генийн инженерчлэлийн үр дүнд сайн сайхны төлөө гаргасан генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хортой гэж үзэж болохгүй гэж зөрөв.

Хариуд нь Х.Болорчулуун гишүүн генийн өөрчлөлттэй хүнсийг эсэргүүцэхэд Г.Баярсайхан "Таны өмсч байгаа цамц чинь хүртэл генийн өөрчлөлттэй шүү. Генийн өөрчлөлттэй болгоныг хортой гэж өрөөсгөлөөр ойлгож болохгүй" гэсэн юм.