Энэ 7 хоногт ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:
11 дүгээр сарын 05-ны Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;
- Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан 09.30 цагаас “В” танхимд;
- Улсын Их Хуралд Монгол ардын намаас сонгогдсон гишүүдийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:
11 дүгээр сарын 05-ны Даваа гарагт:
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
- Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
- Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
- Олон нийтийн радио, телевизэд зарим хуулийн хэрэгжилттэй танилцах Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилнэ.
11 дүгээр сарын 07-ны Лхагва гарагт:
- Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:
11 дүгээр сарын 06-ны Мягмар гарагт:
- Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Чингис хаан” одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Сонгуулийн нэмэлт зардлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлт;
- Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай асуудал.
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Бусад.
3. Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав дахь хэлэлцүүлэг/;
- Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/.
4. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2012.11.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Бусад.
11 дүгээр сарын 07-ны Лхагва гарагт:
1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Эдийн засгийн байнгын хорооны гишүүдтэй хамтран Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн биелэлтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг сонсох.
2. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Өргөдлийн байнгын хорооны дүрмийн төслийг танилцуулах;
- Байнгын хорооноос хийж гүйцэтгэсэн ажлын тайлан хэлэлцэх, Намрын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах;
- Ажлын хэсгүүд байгуулах тухай асуудал.
ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ
11 ДҮГЭЭР САРЫН 08, 09-НИЙ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН
НЭГДСЭН ХУРАЛДААН:
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
- Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- “Чингис хаан” одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
- “Сонгуулийн нэмэлт зардлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Монгол Улсаас Бүгд Найрамдах Кени Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
- “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2012.11.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/.