С.Бямбацогт: Байнгын хороодын хурал нууцаар болдог шиг байна
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2012.10.15

С.Бямбацогт: Байнгын хороодын хурал нууцаар болдог шиг байна

Чуулганы хуралдаанд С.Бямбацогт гишүүн ихэд цухалдангуй байв. Түүний санаачилсан хэд хэдэн хуулийн төслийг буцааж, заримыг нь хэлэлцэх асуудлаас хасчээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та санаачилсан хуулиа хаана явааг эрж сураад байсан. Ямар, ямар хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзсан юм бэ?
-Өнгөрсен парламентын хэлэлцэж байсан зарим хуулийн төслийг буцаах асуудлыг оруулж ирлээ. Тухайлбал, өмнөх УИХ-ын 30 гаруй гишүүн Бүсийннэмэгдлийн тухай хууль санаачилсан юм. Улаанбаатар хот дах төвлөрлийг сааруулж говийн бүсэд ажиллаж амьдрах, оршин суугаа аимагтаа аятай тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх тухай юм. Өөрөөр хэлбэл, нийслэл дэх хүн амын хэт их төвлөрлийг багасгаж, орон нутагт ажиллаж амьдрах иргэдийг дэмжих тухай хууль байсан юм. Харамсалтай нь, энэ хуулийг маань "Эргэж ярья"гээд буцаалаа. Мөн УИХ-ын цөенгүй ги-шүүний санаачилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг буцаасан. Нэмэлт оруулах зорилго нь сумын Засаг даргыг ард иргэдээс сонголог болгох гухай байсан юм. Түүнчлэн Засгийн газрын эрх бүхий холбогдох албан тушаалтнууд УИХ-ын гишүүдэд үнэнийг хэлэх ёстой. Хэрэв худал мэдээлэл өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэдэг болгохтухай хуулийн төслийг үл ойшоож байна.
-Хуулийн төслүүдийг хэлэлцэхээс татгалзсан нь улс төрийн шалгаантай юм болов уу?
-МАН-ын бүлэг байхгүйгээс болж байнгын хороодод харъяалагдаж чадахгүй байна. Байнгын хороодын хурал хаана, хэзээ болох нь мэдэгддэггүй. Тэр хурлыг нь нууцаар болдог юм болов уу гэжхардажбайна. Арай гэж мэдээд хуралд суухаар "Та байнгын хорооны гишүүн биш" гээд санал хураалтад оруулдаггүй. Ард иргэдээс сонгогдсон гишүүнийхээ үүргийг бид биелүүлж чадахгүй байна шүү дээ. Иймээс УИХ-ын дарга З.Энхболдыг "71 гишүүний аав нь юм бол МАН, АН-ын хүүхэд гэж ялгахгүй байгаач" гэж хүссэн юм.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.