Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймгийн Цагаанннуур сумнд
2013.01.11

Монгол Улсын Ерөнхийлөгч Цаатан айлд зочлов

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны хамгийн урт шөнийг Монгол улсын хамгийн цөөн тоот үндэстэн болох цаатан айлын урцанд өнгөрөөжээ.

2012-12-22-нд ерөнхийлөгч Хөвсгөл аймгийн Цагаанннуур сумын нутаг Зүүн тайгад өвөлжиж байгаа цаатны отогт хүрэлцэн очжээ. Цагааннуур сумыг 1985 онд тухайн үеийн төр засгаас цаатан иргэд голлон амьдардаг засаг захиргааны нэгж болгон шинээр зохион байгуулж байжээ. Зүүн тайга дахь цаатны отогт Монгол төрийн тэргүүн анх удаа ес эхэлсэн ид хүйтний үеэр зорин ирнэ гэдэгт цаатан иргэд эхэндээ итгэхгүй байснаа хэлж байв.

Монгол орны хамгийн хойд хэсэгт амьдардаг, Монгол улсын хамгийн цөөн тоотой угсаатны бүлэг бол цаатнууд юм. Одоогоор Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 130 гаруй өрхийн 600 гаруй цаатан иргэд аж төрж байна. Хамгийн цөөн тоотой төдийгүй өвөрмөц соёл, аж ахуй бүхий цаатан иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг төрийн тэргүүн онцгойлон анхаарахаа илэрхийлжээ.