Могой жилдээ ажил үйлс арвин байх болтугай
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.02.08

Могой жилдээ ажил үйлс арвин байх болтугай

Монгол үндэстний ёс заншлын их баяр цагаан сарын мэндийг Та бүхэндээ дэвшүүлж, 17 дугаар жарны Тийн ялгуусан хэмээгч усан Могой жилдээ ажил үйлс арвин, айл өрх бүр аз жаргал дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөе.

Улиран одож буй Луу жилдээ Завханчууд маань аймаг, улс орныхоо нийгэм, эдийн засаг, их бүтээн байгуулалтын хөгжлийн их үйлсэд өөрийн байр суурь, хувь нэмрээ оруулж, шаргуу хөдөлмөрлөлөө, Хангай дэлхий өгөөж буянаа харамгүй хайрлаж, буянт мал сүрэг маань ч өслөө.
Ирж буй усан Могой жилдээ Завхан нутгийн ард түмэн бид нэгдсэн санаа бодол, нэгдмэл зорилго, зөв итгэл сэтгэл, эв нэгдэлтэй, цэгц шударга байж гэмээнэ төрөлх нутгаа улам бүр хөгжүүлж чадна.
Та бүхэн минь сар шинэдээ хотол олноороо сайхан шинэлээрэй.

Улсын их хурлын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол