2013.02.25

Н.Дашзэвэг: Хөрөнгө оруулагчдад хатуурхах гэж байгаа нь таалагдахгүй байна

Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл уул уурхайн салбарынхны анхаарлын төвд байгаа билээ. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа нь ойлгомжтой. 1994, 1997, 2004, 2007 онуудад засвар өөрчлөлт орж байсан ашигт малтмалын хуулийг үндсээр өөрчлөх шаардлага байгаа нь одоогийн уул уурхайн олон талт асуудал, маргаантай гэрээнээс харагдаж байна. Тиймээс шинэчлэн өөрчлөхдөө эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байхаар бодолцож, учиргүй гадны хөрөнгө оруулагчдыг үргээхгүй байхаар зохицуулах ёстойг салбарын мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Ингээд эдийн засагч Н.Дашзэвэг гуайн байр суурийг сонирхсоноо хүргэе.

Н.Дашзэвэг: Хөрөнгө оруулагчдад хатуурхах гэсэн нь таалагдахгүй байгаа. Ийм нөхцөлд гадны хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Тэгэхээр үүнийг ашигт малтмалын хуулийн төслийн ажлын хэсэг дахин тооцож үзэх ёстой. Өөрөөр хэлбэл иймэрхүү нөхцөлд  компаниуд ямар ашиг олох вэ гэдэг тооцоог нь хийж үзэх хэрэгтэй. Хэр зэргийн ашиг олох ёстой вэ, боломжтой гэдгийг нь тооцчихвол өгчихвөл бүх зүйл тодорхой, нааштай болно. Миний харж байгаагаар шинэчилсэн хууль гадны хуулийг харж байгаад, хуулаад тавьчихсан юм шиг л санагдаж байна.

Эх сурвалж: investmongolia.com

Ер нь уул уурхайн компаниуд өөрсдөө 30-40 хувийн ашигтай байхад болно гэж ярьж байгаа. Тэгвэл тэрийг нь хангахаар сайн нөхцөлийг манай засгийн газар хэрэгжүүлэх хэрэгтэй. Өрсөлдөх чадвартай уул уурхайг хөгжүүлэхийн тулд өрсөлдөх чадвартай татварын бодлого, өрсөлдөх чадвартай дэд бүтцийн бодлого, төрийн бодлоготой байсны үндсэн дээр уул уурхайн компаниудын өрсөлдөх чадвар сайжирна гэж эдийн засагч хүний зүгээс харж байна.        

Үүнээс гадна лицензийн замбараагүй наймаа газар авч,  монголын баялгийг эзэмшиж байгаа лиценз авсан хүмүүс зараад, ашиг олоод байна. Хамгийн сүүлд гэхэд Саут гоби сэндс гэхэд 800-900 сая доллараар өөрийнхөө эзэмшлийг зараад явах гэж байна. Компанийг худалдаж авах замаар лицензийг шилжүүлж байна. Үүний цаана далд ямар гэрээ хэлэлцээр байгаа юм бүү мэд. Тийм учраас үүн дээр хяналтын механизмыг бий болгоё. Ялангуяа гадаадын хөрөнгийн бирж дээр босгоод тэрийгээ аваад цаашаа явж байгаа хүмүүсээс тодорхой хэмжээний татвар авдаг байхад заавал дэлхийн жишиг гэхгүй монголын жишиг байж болно. Тэртээ тэргүй эрдэс баялаг багсаж байна, уул уурхайн баялгууд ховордож байна.

Дэлхийн жишиг гэхгүй монголын жишиг байж болно

Энэ хүнээс 10 хувийн буюу 80 сая долларын татвар авчихдаг байхаар үүнийг хуулинд зохицуулж өгөх хэрэгтэй. Яахав ийм тогтолцоо гадны бусад хуулинд байдаггүй. Гэхдээ монгол яагаад өөрсдийн жишгийг гаргаж, хуулиндаа шинэ санаа тусгаж болдоггүй юм. Болно шүү дээ. Монгол улс өөрийнхөө загвараар явах хэрэгтэй. Ингэхдээ хөрөнгө оруулагч, компаниудад зайлшгүй ашигтай байхаар зохицуулах нь зөв.

Ер нь бол эрдэмтэд хуулийн төслийг маш их голж байгаа. Тодорхой концепци байхгүй, ашигт малтмалтай холбоотой, уул уурхайн чиглэлийн нэр томьёонууд маш ойлгомжгүй байгаа юм. Иймд энэ хуулийн төслийг бүлэг бүлгээр нь авч үзэж байгаад, тухайн салбарын эрдэмтэд, төрийн бус байгууллагатай нэг бүрчлэн дахиж хэлэлцэх шаардлагатай. Мөн нэмж

Манай улсад гадны нийт хөрөнгө оруулалтын 61 хувийг Хятад улс эзэлж байна.

стратегийн орд, стратегийн ашигт малтмалын тухай асуудлыг оруулъя. Техник, эдийн засгийн үндэслэлийн бүлгийг багасгая, ялгавартай болгоё. Боловсруулалт гэсэн хэсэг ойлгомжгүй байна, үүнийг өөрөө оруулах боломж байна. Хууль хэлэлцэх журмаараа бол эхлээд ард түмэндээ хуулийн концепциэ танилцуулах ёстой. Ийм учраас Улсын Их Хуралд өргөн барихаас өмнө хуулийн үзээд баримтлалаа ард түмэндээ танилцуулан, өргөн хүрээнд дахин хэлэлцэхгүй бол 2006 онд хууль гаргаад хэдхэн жилийн дараа дахиад ашигт малтмалын хууль өөрчилдөг байдал гадаадын хөрөнгө оруулагч нарт маш зохимжгүй, монголын хөрөнгө оруулагч нарт тодорхойгүй байдал бий болно.

Хууль хэлэлцэх журмаараа бол эхлээд ард түмэндээ хуулийн концепциэ танилцуулах ёстой.

Хоёрдугаарт, хэрвээ уул уурхайн компани юм бол хувьцаат компани бай гэсэн шаардлага тавьж байгаа. Газрын доорх баялаг бол төрийн өмч, ард түмний мэдлийнх байдаг. Гэтэл хувь компани тэрийг ашиглаад тайлан, балансаа үзэмжээрээ гаргаад нөгөө 20 тонн алт 2 тонн болчихдог асуудал энд байгаа юм биш биз. Тийм учраас хувьцаат компани нь хувьцаагаа хөрөнгийн биржид гаргаад, Төлөөлөн удирдах зөвлөлийн 49-с доошгүй хувийг хараат бус, мэргэжлийн хүмүүсийг оруулах хэрэгтэй.

Цаашлаад гадаадын компаниуд ч гэсэн төлөөлөн удирдах зөвлөлдөө Монгол Улсын хараат бус төлөөллийг заавал оруулсан байхаар томьёолох хэрэгтэй. Хэрвээ хувьцаат компани биш хувиараа эрхлэх аж ахуй байлаа ч мэргэжлийн, хараат бус хяналт тавих механизм бий болгох шаардлагатай. Тайланг нь хянан, тухайн жилийн ажлын төлөвлөгөөг батлах зэргээр хянахгүй бол ард түмний баялаг болсон эрдэс баялаг маань хүнсний компанитай ижилхэн байх гээд байна.

Нөхөн сэргээлт хийсэн талбай

Байгаль орчны үнэлгээний стандартууд, хөтөлбөрүүдийг тусгаж өгөх хэрэгтэй. Хуулиудаа нарийвчилбал яасан юм бэ гэсэн саналтай байна. Нэр томьёоны хувьд ойлгомжгүй, хоёрдмол утгатай байна. “БОЛНО” гэсэн үг 65 удаа гарсан байна. Энэ үг нь болж ч болно, болохгүй ч байж болно гэсэн утга агуулж байна. Аль болох хоёрдмол утгагүй байх ёстой. Мөн эрэл хайгуулын компаниудад давуу эрхийг нь эдлүүлээд цааш нь явдаг концепцийг үргэлжлүүлье гэсэн саналтай байна. Ялангуяа буцааж төрийн мэдэлд авна гэдэг нь хэрэггүй юм уу. Мэдээж Үндэсний аюулгүй байдлыг үүднээс тодорхой хугацаагаар авч болно. Гэхдээ ямар ч зорилгогүй буцааж авна, буцааж өгнө гэдэг нь тодорхойгүй байдал бий болгож байна. Бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалт зэргийг тодорхойгүй болгож байгаа тул бид эсрэг байр суурьтай байна.

Манай хуулийн цоорхой нь манай баялаг дээр эх компани байгуулаад дэлхийн хөрөнгийн бирж дээр мөнгө босгочихдог, тэр нь монголчуудад ерөөсөө хүртдэггүй, жишээ нь Оюу толгой. Тийм учраас хэрвээ хөрөнгө босгох гэж байгаа бол тухайн орны хамтарсан нэрээр хөрөнгө босох юм бол дэлхийн хөрөнгийн бирж дээрх мөнгө бидний мөнгө болоод бид зээл авах шаардлагагүй болно, тэгэхээр энэ механизмыг тусгах хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.