УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.02.27
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайд асан М.Энхсайхан нар хамтран илтгэл тавина
3-р сарын 1 бол МАН-ын баяр буюу "Эх орончдын өдөр" болдог. Энэ өдөр МАН-аас "Эдийн засгийн аюулгүй байдал ба Монгол улс" цуврал лекцүүдийг УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүс тавих юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Эдийн засгийн аюулгүй байдал ба Монгол улс" гэсэн ерөнхий илтгэлийг тавьж улс орны өнөөгийн байдлын тухай онц сонирхолтой мэдээлэл хийх бол түүний хамтрагч нь МҮАН -ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхсайхан юм байна. Тэрээр "Эдийн засгийн аюулгүй байдал ба Төмөр зам" сэдвээр маш чухал сэдвүүдээр илтгэл тавих юм байна.