Д.Батцогт: МҮАН Засгийн газраас гарах эсэхээ бүгд хурлаар шийднэ
Өмнө нь, МАХН-ынхан Засгийн газраас гарна гэж мэдэгдэл хийж, олны анхаарлыг татаж байлаа.Тэгвэл энэ удаад МҮАН-ынхан Засгийн газраас гарах тухай яриад эхэлжээ. Уг нь, МАХН болон МҮАНхамтарч "Шударга ёс" эвсэл байгуулан УИХ-ын сонгуульд оролцож, 11 суудал авсан. Улмаар АН-тай хамтарч Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан билээ.
Гэвч өнөөдөр Засгийн газраас гарах тухай ярьж сууна. Үүнийг нь "Монголын төмөр зам" ТӨК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Энхсайханыг ажлаас нь чөлөөлсөнтэй холбон тайлбарлах хүн ч байна. Ямарч байсан МҮАН-ынхан ойрын хугацаанд бүгд хурлаа хийхээр болжээ. Хурлаар Шинэчлэлийн Засгийн газраас гарах эсэхээ шийдэх аж. Тус намын удирдлагууд уржигдар хуралдаж, бүгд хурлаахийх нь зүйтэй гэж үзсэн юм байна. УИХ-ын гишүүн Д.Батцогтоос энэ талаар тодрууллаа.
-МҮАН-ынхан Шинэчлэлийн Засгийн газраас гарна гэсэн яриабайна. Энэ үнэн үү?
-Энэ асуудлыг намынхаа бүгд хурлаар хэлэлцэнэ. Ер нь, Шинэчлэлийн Засгийн газарт байх ёстой юу, үгүй юү гэсэн эргэлзээ аль хэдийнэ бий болсон. Үүнийг хурлаар нэгдсэн байдлаар авч хэлэлцэнэ.
-Бүгд хурлаа хэзээ хийх вэ?
-Удахгүй хийнэ. Цаг хугацаа нь хараахан тодорхой болоогүй байна.