Сэтгэгдэл бичихэд регистрийн дугаар хэрэггүй
Мэдээллийн сайтуудын ассоциаци болон Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
2013.02.27

Сэтгэгдэл бичихэд регистрийн дугаар хэрэггүй

Өнгөрсөн нэг сараас эхлэн засгийн газраас мэдээллийн сайтуудын сэтгэгдэлд хяналт тавих тал дээр нилэдгүй хурдацтай тавьж эхэлсэн. Үүнд  регистрийн дугаар эсвэл утасны дугаараараа бүртгүүлэн код авч санал сэтгэгдэлээ илэрхийлэх ёстой хэмээн тогтоол гаргасан юм.

Хэрвээ засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлбэл хувь хүний үг хэлэх эрх зөрчигдөж, хувь хүний нууцтай холбоотой асуудал сөхөгдөх болно хэмээн Мэдээллийн сайтуудын ассоциаци эсэргүүцэлтэй хандаж байгаа. Тиймээс өнөөдөр Мэдээллийн сайтуудын ассоциаци болон  Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. 

Ингэснээр иргэд сайтууд IP кодоо ил болгож, тухайн иргэн и-майл хаяг, эсвэл нэрээрээ сэтгэгдэлээ бичих эрхтэй хэвээр үлдэж байна.

Мэдээллийн сайтуудын ассоциацийн тэргүүн Б.Оюунгэрэл хэлэхдээ регистрийн дугаар хувь хүний маш их мэдээллийг агуулж байдаг мөн өөр хүний регистрийн дугаараар сэтгэгдэл бичих  эрсдэлтэй. Мөн сайтуудад програм суулгах шаардлагатай болно энэ нь тухайн сайтын аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэдгийг онцолсон юм.

Мөн мэдээллийн сайтууд сэтгэгдэлийн гомдол хүлээн авах утас байршуулахаар болсон байна.

Энэхүү журам нь мэдээллийн бүхий л сайтуудад хамаатай бөгөөд ирэх сарын 15-наас эхлэн хэрэгжиж эхлэх юм.