Аудиторууд хуралдлаа
Зөвлөгөөнд УИХ-ын дарга З.Энхболд, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, улсын Ерөнхий аудитор Д.Зангад болон дүүрэг, орон нутгийн аудитын байгууллагын удирдлагууд оролцсон юм.
Энэ үеэр аудиторуудын зүгээс тавьж буй гол асуудал нь төрийн байгууллагуудаас хараат бусаар ажиллах явдал байлаа. УИХ-ын дарга З.Энхболд энэ талаар «Төрийн байгууллагуудаас 100 хувь хараат бус ажиллана гэж байхгүй. Гэхдээ аудитын байгууллагыг хянах газар нь УИХ. Тиймээс УИХ-аас бусдаас нь хараат бус байх эрхтэй. Нөгөө талаар аудиторуудаа чадавхжуул. Энэ тал дээр зайлшгүй анхаарах ёстой болоор, байна» гэсэн юм.
Үндэсний аудитын газраас 2013-2018 онд хэрэгжүүлэх Стратеги төлөвлөгөө боловсруулж, УИХ-аар батлуулжээ.
Үүнээс гадна хэд, хэдэн ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд тогтолцооны шинэчлэлийн хүрээнд нийслэл, аймгийн аудитын газруудын бүтцэд шинэчлэл хийхээр шийдвэрлэсэн байна. Тухайлбал, аймгийн аудитад дээд тал нь 11 хүн ажиллуулахаар болсон аж.
Өнөөгийн байдлаар төрийн аудтът системд нийт 343 хүн ажиллаж байгаа. Гэтэл улсын нэгдсэн төсвийг 700 сая төгрөгөөр хэмждэг байсан цагийн дүрэм, журмыг одоо ч мөрдөж байгаа нь ажилд хүндрэл учруулдаг аудиторууд ярьж байсан.