Су.Батболд: Парламентын гишүүнийг хуралд оролцож, товчлуур дарж буйгаар нь үнэлж болохгүй
УИХ-ын гишүүн Су.Батболд
2013.01.25

Су.Батболд: Парламентын гишүүнийг хуралд оролцож, товчлуур дарж буйгаар нь үнэлж болохгүй

-УИХ-ын гишүүн Су.Батболдтой ярилцлаа.

-Төрийн албаны зөвлөлийн удирдлагууд ажлаа өглөө. Дээр нь төрийн албанд ажиллагсдыг намын харьяаллаас нь шалтгаалан халж, солих асуудал түмний нүдэнд ил болоод байна. Үүний үр дагавар мэдээж сайн биш л байх?

-АН төрийн толгойд гарснаас хойш халаа сэлгээ зогсолтгүй үргэлжилж байна. Улс төрийн албан тушаалтнууд сонгуулийн үр дүнгээр халагдах, солигдох нь ойлгомжтой. Харин халаа сэлгээнд төрийн жинхэнэ албан хаагчид өртөх нь хууль зөрчиж байгаа хэрэг. Тэр зөрчил энэ удаа хэрээс хэтэрч байна. Уг нь Монгол Улс Төрийн албаны тухай хуультай. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс ангид байлгахыг зорьж ирсэн. Ер нь манайх төрийн албаны боловсон хүчний нөөц багатай, жижигхэн улс. Тиймээс л төрийн албыг улс төрийн үндэслэлээр халж сольдог байдлыг эхний ээлжинд болих ёстой юм. Харамсалтай АН-ынхан энэ булхайгаа шинэчлэл нэрийн дор нуугаад байгаа юм.

-Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулалтаар гаргаж ирдэг хуультай. Хуулийг хэрэгжүүлэх нь хэний үүрэг байх ёстой юм бэ?

-Манай улсад хамгийн хэрэгждэггүй, үйлчилдэггүй нь төрийн албаны тухай хууль болж байна. Энэ байдлын эсрэг Төрийн албаны зөвлөл л тэмцэх ёстой. Энэ зөвлөлийг Засгийн газар биш УИХ хараат бусаар томилдог. Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулалтаар сонгож, Монгол Улсын төрийн албаны хуульд нийцсэн хүмүүсийг төрийн албанд томилдог байх ёстой. Гэтэл одоо АН-ын гишүүн, түүний ах дүү, хамаатан садан, нутгийн хүн гэсэн тэнэг шалгуураар төрийн албыг төрлийн алба болгож байна. Энэ нь Монголын ард түмний төрдөө итгэх итгэлийг алдагдуулж байна. Төрд үнэнчээр ажиллах, тангараг өргөн мэдлэг чадвараа зориулах гэсэн хүмүүсийн сэтгэл рүү ус цацсан хэрэг боллоо. АН-ын гишүүд энэ гэмээ ухаарахгүй, шинэчлэл хийж байна гэж хэлээд байгаа. Тэр санаа, зорилгоо хэрэгжуүлэхийн тулд төрийн албаны зөвлөлийн гишүүдийг ээлж дараалан халж байна.

-Аймгийн Засаг дарга, яамдын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчдийг томилоод байна. Тэдгээр үүрэг гүйцэтгэгчдийн гаргасан шийдвэр, хийсэн ажил нь хууль ёсны байх эсэх асуудал бас л сонин?

-2008 ондТөрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулсан юм. Төрийн албаны тухай хуульд түр орлон гүйцэтгэгчийг томилох заалт байгаа  нь халаа сэлгээнд албан хаагчдыг өртүүлэх гол шалтгаан болж байна гэж узсэн. Тиймээс энэ заалтыг төрийн албаны хуулиас хассан байгаа. Гагцхүү төрийн албаны шалгалтад тэнцсэн хүмүүсийг томилдог байхаар тусгаж өгсөн л дөө. Ч.Сайханбилэг дарга "Зөвхөн өвчний буюу хүндэтгэх шалтгаанаар албанаасаа чөлөөлөгдвөл орны хүнийг нь томилох тухай" заалтыг гуйвуулчихсан тууж яваа.

Энэ бол яах аргагүй хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс Засгийн газраас хийсэн бүх томилгоо хууль зөрчсөн гэсэн үг. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах хангалттай баримт байгаа гэж үзэж буй. Сонгуулийн ур дүнгээр томилогддог Засаг даргыг түр орлон гүйцэтгэгч гэсэн орон тоо хуульд огт байхгүй.  "Ийм жишгийг дагаж байна" гэсэн тайлбарыг Ерөнхий сайд байнгын хорооны хуралдаан дээр хэлээд сууж байх юм. Засаг даргыг сонгуулийн үр дүнд гарч ирсэн гишүүд л сонгодог болохоос биш Ерөнхий сайд батламжлахгүй, түр орлох хүнийг нь томилоод сууж байдаг юм биш. Тухайн даргыг сонгогдтол орлогч нь үүрэг гүйцэтгэж байх ёстой.

-Жишиг дагасан гэж хэлээд байгаа. Танай нам олонх байхдаа түр орлон гүйцэтгэгч томилж байсан юм биш үү?

-1996 оны М.Энхсайханы Засгийн газрын үед ганц хоёр аймагт ийм томилгоо хийж байсан. Түүнийг хэлээд байх шиг байгаа юм.

-Аймгуудад түр орлон гүйцэтгэгч томилсон асуудлаар танай намын бүлэг Ерөнхий сайдад асуулга тавихад тодорхой хариулт өгөөгүй. Цаашид юу хийе гэж бодож байна?

-Хэрэв энэ асуудал олон дахин давтагдаад тавьсан шаардлагыг хүлээж авахгуй бол Засгийн газрын асуудлыг л ярих хэрэгтэй болж байна.

-Олонхи болсон намын зүгээс эргүүлэн татах, татан буулгах, албадан чөлөөлөх гэдэг үгийг их хэлэх болж. Үүнийг нийгэм шинэчлэл хийж байна гэхээс илүүтэй, хүч түрсэн байдлаар хандаж байна гэж хүлээж авч эхэллээ?

-Үүнийг сэтгүүлчид их зөв өнцгөөс нь олж хараад байгаа юм. Ер нь засаглал хуулийн хүрээнд, хүчтэй байх тухай асуудал байдаг л даа. Тэр тусмаа манай улсад ийм шаардлага бий. Гэхдээ хүчирхийллийн замаар, олон түмний дэмжлэг аваагүй зүйлийг хуулиар далайлгасан, байддаар шийдэх гэЖ: оролдож байгаа нь коммунизмыг санагдуулж байна. АН олонх биш шүү дээ. Сайндаа л гурав дөрвөн суудлаар илүү байгаа байх. Өөр намуудтай хамтарч Засгийн газраа бүрдүүлж байгаа хэрнээ хэтэрхий бяр үзүүлж, хүчЗэр гайхуулах нь өөрсдөд нь муу. Ардчиллын нэр барьж санал санаачлагаа хэрэгжүүлэх гэсэн улайрал сайй зүйлд хүргэхгүй. Энэ бүхнээс хамгийн их санаа зовоож байгаа нь хөрөнгө мөнгийг хамаагүй үрчих вий гэсэн болгоомжлол. Бонд, төмөр замтай холбоотой асуудлыг сайн ярьж байж шийдэхгүй нэг хоёрхон сайд, даргын эрх ашгийн үүднээс шийдчихвэл дааж давшгүй өрөнд унаж, оронд нь эх орноо өгөх болно гэдгийг санах хэрэгтэй.

-Сүүлийн үед УИХ-ын гишүүний хариуцлагын талаар их ярьж баина. Хуралдаа суудаггүй, хэн нэгний өмнөөс санал өгч, ирц бүрдүүлдэг байдлыг өөрчлөх гэсэн санал санаачлагыг намууд гаргаж байна. Арга зам нь хэр зөв юм бол?

-Бид өнгөрсөн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд дэмжигдээгүй. Тэр хуульд УИХ-ын гишүүиий хариуцлагыг чангатгах, үг хэлэх, хуралдаанд оролцох дэгийг нарийвчлан зааж байсан. Хууль санаачлагчдынх нь нэг нь би байсан. Харамсалтай нь тэр төсөл батлагдаагүй. Гэхдээ парламентын гишүүнийг хуралд оролцож, товчлуур дарж байгаагаар нь үнэлж болохгүй. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг хууль тогтоох хэдий ч сонгогчидтойгоо уулзах, судалгаа хийх, хөдөө орон нутагт ажиллах, амьдралыг гүнд нь орж мэдрэх гээд олон асуудал байгаа.

Зөвхөн чуулганы танхимд сууж, ирцээ бүртгүүлж байгаагаар нь хандаад байвал хачин юм болно. Ер нь манайхаас өөр парламентад автомат санал хураалт бараг байдаггүй шүү дээ. Солонгосын парламент манайх цахим санал хураалтыг нэвтрүүлэх гээд больсон шүү дээ. Бодитой биш гэж үзсэн. Манайх энэ цахим санал хураалтаас татгалзах ёстой. Гар хурууны хээ өгнө гэдэг бүр хэрэггүй. АН-ын төсөлд бүлгийг татан буулгах талаар тусгасан байна билээ. Энэ бол өнөөх л аливааг хүчээр шийддэг арга нь.

-Бүлгийн татан буулгана гэсэн заалтыг олонх биш олонхийн ирц бүрдэхгүй, ажил урагшлахгүй гэсэн айдсаас үүдсэн тэж хараад байна. Та ч тэгж харж байгаа юу?

-Хүчээр ингэж асуудлыг шийдэж болохгүй. Энэ чинь өнөөх л хуучин арга байхгүй юу. УИХ гэдэг чинь сайн, муу ч гэсэн арав, хорин жил явсан амьд механизм. Хэлснэ бүхний үгээр орж шинэчилж өөрчлөөд байх буруу.

-Танай намын зарим залуус хуралдаж намын дарга Ө.Энхтүвшинг огцруулах ёстой гэдэг шаардлага тавьсан. Намаа шинэчилэхийн тулд заавал даргаа солих ёстой юу?

-Манай намд шинэчлэл тасралтгүй үргэлжилж байгаа. Шинэчлэлийг ямар нэгэн хэвлэлийн бага хурал зарлах маягаар хийдэг юм биш. Намын нийт гишүүд, шат шатны бүтцээрээ ярьж байж шийдэх асуудал. Хэдэн хүн гарч ирээд л даргаа унагаах талаар яриад байх нь зөв зүйл биш.

-Ерөнхийлөгчийн аливаа хурал, чуулган, уулзалтад оролцохдоо хэлж буй үг, хийж байгаа үйлдлээс нь ирэх сонгуульдаа бэтлгэж эхэлсэн байгаа нь харагдаж байна. Та үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Яах вэ дээ. Хүн өөрийн ПиАр-аа хийж болно шүү дээ. Ерөнхийлөгчийг ингэлээ гээд буруутгах аргагүй.

-Саяхан Ерөнхийлөгчийн УИХ-ын чуулганд хийсэн хаалттай мэдээлэл хүмүүст янз бүрийн л таамаг үлдээлээ?

-Энэ бол төрийн нууц. Нууц хэвээрээ л үлдэнэ.