Мэндчилгээ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Д.ТЭРБИШДАГВА
2012.11.28

Мэндчилгээ

Монгол Улсад төрийн хяналтын байгууллага үүсч хөгжсөний 90 жил, мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагад өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа улсын байцаагчид, ажилтан, албан хаагчид Та бүхэндээ чин сэтгэлийи халуун мэндчилгээ дэвшүүлье.

1922 онд Ардын засгийн газраас Хянан байцаах Хэлтсийг аих байгуулснаар төрийн хянан шалгах байгууллагын үндэс суурь тавигдаж, Монгол төрийн байгуулалт, нийгэм-эдийн засгийн хөгжлийг даган бүтэц зохион байгуулалт, бүрэлдэхүүний хувъд өөрчлөгдөж байсан ч төрийн хуулъ тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах захиргааны хяналт шалгалтын үндсэн чиг үүрэг нь хадгалагдсаар ирсэн билээ.

1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээр төрийн хяналтын шинэ тогтолцоог бий болгох шаардлага амьдралаас урган гарч, 1995 онд Төрийн хяналтшалгалгтын тухай хууль батлагдаж, энэхүү хуулийн дагуу төрийн хяналт шалгалтын байгууллагууд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж, улмаар 2002 оны УИХ-ын 58, Засгийн газрын 162 дугаар тогтоолоор мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоог бий болгосон нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд тавих, төрийн бүх шатанд захиргааны хяналтыг тавих болсон зэрэг нь олон улсын түвшинд дэмжлэг авсан тухайн үеийн төрийн оновчтой шийдвэр байлаа.

2010 оноос олонулсын жишиг, эрсдэлд суурилсан шинэ арга хэлбэрийг нэвтрүүлэх зорилт тавигдаж, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зарчмын томоохон өөрчлөлтүүд хийснээр ардчилсан төрийн хяналтын тогтолцоо төлөвшин хөгжихөд чухал алхам болсон.

Өнөөдөр тус байгууллагын тогтолцоог Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад зөвлөн туслах замаар хуулийн хэрэгжилтийг хангуулах арга барилыг нэвтрүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгон шинэтэх шаардлага тавигдаж байгааг та бүхэнтэйгээ хамтран шийдвэрлэх болно.

Түүхт ойн баяраа тэмдэглэж байгаа мэргэжлийн хяналтын байгууллагын нийт хамт олон, улсын байцаагчид, ахмадууд Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Д.ТЭРБИШДАГВА