Су.Батболд: Монгол төрийн гэдэг эрхэм нэр гай болоогүй
Улс төрийн хүрээнд маргаан дагуулж, олон нийтийн анхаарлыг татаж байгаа “Төрийн албыг нийтийн алба болгож өөрчилье” гэсэн сэдвээр Ерөнхийлөгчийн хүний эрх, олон нийтийн оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын байр суурийг сонирхлоо. Ч.Сосормаагийн хувьд анх энэ сэдвээр байр сууриа илэрхийлж, лекц уншиж, нийтлэл бичиж байсан юм.
Гэхдээ бид энэ удаа түүнээс зөвхөн хувийн байр суурийг нь сонирхсон гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Су.Батболд гишүүний хувьд төрийн албыг нийтийнх болгох асуудалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй түшээдийн нэг билээ.
- Улс төрийн нам, улстөрчдийн дунд маргаан дагуулж байгаа төрийн албыг нийтийн алба болгох асуудлаар та ямар байр суурьтай байна.Нийтийн алба болгох үндэслэл нь юу вэ?
- Нийтийн алба болгосноор ямар дэвшил гарах вэ. Сөрөг үр дагаварт хүргэх вий гэх болгоомжлол юу байна
- Өнөөгийн нөхцөлд төрийн албыг нийтийн алба болгож цомхотгосноор аль нэг нам эрх мэдлээ ашиглан шалгаруулалт нэрээр өөрдийн хүмүүсийг оруулж ирэх гэж байна гэсэн шүүмжлэлийг та юу гэж үзэж байна?
- Төрийн албан хаагч, жирийн иргэн хоёр адил тэгш эрхтэй ч төрд ажиллаж байгаа хүмүүс төрийн албан хаагчийн орон сууцны хөнгөлттэй зээл эдэлж, цалин хөлсөө нэмүүлэхээс эхлээд илүү эрх дарх эдлэх нь зохистой юу?
- Нийтийн алба болгож өөрчилснөөр төрийн албан хаагч эрх мэдлээ урвуулан ашиглаж, иргэдэд дарамт үзүүлдэг явдалд эцсийн байдлаар цэг тавьж чадах уу.Тухайлбал, төрийн албаны дээд, дунд шатанд авлига, хээл хахууль их байна гэж ярьдаг?
¨ Төрийн албыг хэрхэн нэрлэх нь чухал биш. Улс орнууд янз бүрээр нэрлэдэг. Ялангуяа Европын орнууд, ардчилал хөгжсөн улс оронд нийтийн алба нэрээр явдаг. “Public service” гэсэн нэр томъёог монгол хэлэнд яаж буулгах вэ гэдэгт л асуудал байгаа юм. Нийтийн алба болгож өөрчлөх нь хэтэрхий нэр томъёоны араас хөөцөлдсөн хэрэг гэж үзэж байгаа. Нийтийн алба болгох үндэслэлээ юу гэж тайлбарлаж байгааг би ойлгохгүй байна. Нэрийг өөрчилснөөр төрөл арилжиж сайн сайхан болно гэдэг хэтэрхий гэнэн зүйл.
-Тэгвэл ямар өөрчлөлт хийхийг зүйтэй гэж үзэж байна вэ?
¨ Төрийн албыг боловсронгуй болгох, төрийн албыг хүнд суртлаас ангид байлгах, төрийн албыг авлигагүй байлгах гэсэн олон зарчим бий. Үүнийг би дэмжиж байгаа. Тэгж шинэчлэх хүртэл олон өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, төрийн албаны шинэчлэлийг би дэмжиж байгаа.
¨Төрийн албыг нийтийнх болгосноор дэвшил гарч болно. Гэхдээ тэрхүү шинэчлэлийн механизмуудаа зөв тодорхойлох хэрэгтэй. Тухайлбал, хүнд суртлаас ангид байлгахын тулд ямар байлгах ёстой юм бэ. Бүтцийн хувьд ямар байх ёстой вэ. Дээд, дунд, доод шатандаа аль нь хурдан шуурхай, хялбар бүтэцтэй байх вэ гэдэг асуудлыг авч үзэх хэрэгтэй.
-Нөгөө талаас төрийн албаны шалгуурыг ямар байх ёстой гэж үзэж байна?
¨ Төрийн албан хаагчдад ямар шалгуур тавих ёстой вэ. Тэр нь тогтвортой тогтолцоонд шилжсэн, улс төрөөс ангид байх ёстой юу, үгүй юү гэдгийг сайн бодолцох учиртай. Тэгэхгүй бол нийтийн алба болгож нэр хүндийг нь бууруулснаар тэр нь ахиц, дэвшил авчирдаг гэвэл тийм зүйл байхгүй. Харин сөрөг үр дагаврын тухайд гарах зүйл тийм ч их байхгүй болов уу. Гэхдээ Монгол төрийн уламжлалыг мартах учиргүй. Гэтэл төрийн сүлдэндээ залбирдаг, төрдөө алба хаах нь нэр төрийн хэрэг гэж үздэг Монголын ард түмэн тэр үгнээс жийрхэж, хөндий байх асуудал яригдаад байгаа юм.
¨ АН засгийн эрхэд гарч, нийтийн алба гэгчийг оруулж ирснээрээ төрийн албыг бужигнуулах, олон мянган төрийн албан хаагчийг хэлмэгдүүлж, зүй бусаар ажлаас нь чөлөөлөх, халах ийм ажлыг зохион байгуулах нь гэж эмзэглэж байна.
Төрийн албыг хүчингүй болгож, нийтийн албыг бий болгосноор ямар нэгэн шалгуургүйгээр, өөрөөр хэлбэл улс төрийн шалгуураар хэн нэгнийг ажилд томилох оролдлого эхнээсээ гарч эхлээд байна. Өнөөдөр Монгол Улсын Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр байгаа хэрнээ төрийн нарийн бичгийн дарга нараас эхлээд зарим агентлагийн дарга нарыг ямар ч шалгуургүйгээр томилсон. Монгол төрд 20 жил бидний бий болгох гэж зүтгэж ирсэн юм юу вэ гэвэл, төрийн албыг тогтвортой байлгая, тэдэнд улс төрийн үзэл бодол байж болно, аль нэгэн намыг дэмждэг байж болно, гэхдээ төрийн албанд тэр шалгуураар бус мэдлэг, чадвар, үнэнч шударга байдлаараа ажилладаг байх шалгуурыг тогтооё гэсэн.
¨ Төрийн албан хаагчдын хувьд аль ч улс оронд тодорхой хөнгөлөлт, хангамж эдэлдэг. Яагаад гэвэл, төрийн албан цалин тийм ч өндөр биш. Бусад улс орнууд, зах зээл хөгжсөн оронд хувийн хэвшилд ажиллагсдын цалин өндөр байхад төрийн албан хаагчид бага цалин авдаг. Гэтэл төрийн албанд хүн итгэл, үнэмшлээрээ ажилладаг. Энэ утгаар нь төрийн албанд ажиллаж байгаа, нийтийн төлөө, ард түмнийхээ төлөө үйлчилж байдаг тэр хүмүүсээ дэмждэг, тусладаг тогтолцоо байдаг.
-Гэхдээ хэтэрхий хавтгайруулж байгаа гэдэгтэй санал нийлэх үү?
-Зарим зүйлд хэт хавтгайрч байгаа тал бий. Түүнийгээ засах ёстой. Яагаад гэвэл, төрийн алба 36 сарын тэтгэмж гэх юм уу, цэрэг цагдаа, эмч, багш гээд бие биетэйгээ барьцаад тэгж тэтгэвэрт гарна, ингэж халамж авна гэдэг. Тэр болгоныг цэгцэлж, төрд ажиллаж байгаа хүн ийм хэмжээний цалин авч, хөнгөлөлт эдэлнэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Төрийн албанд мөнгө төгрөг, ямар нэгэн эрх ашиг бодож орохыг хянах ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн алба гэдэг ямар нэгэн юм амлаж, хувийн хэвшлээс хүмүүсийг татах биш тэнд үнэнч шударгаар ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэхэд чиглэх учиртай.
¨ Нийтийн алба болгож өөрчилснөөр өмнө гарч байсан алдаа дутагдал, болохгүй, бүтэхгүй зүйлд цэг тавьж чадахгүй. Энэ нь хүмүүсийг төөрөгдүүлсэн явдал. Нэр томъёоны араас хөөцөлдөх нь утгагүй. Түүнийхээ оронд төрийн албыг яаж хүнд сурталгүй байлгах вэ, иргэдийн оролцоог яаж нэмэгдүүлэх вэ, санал сэтгэгдлийг нь яаж авч байх юм бэ, яаж түргэн шуурхай болгох вэ, яаж авлигаас ангид байлгах вэ гэдэгт тодорхой цогц бодлого, шинэчлэлийн асуудлыг оруулах хэрэгтэй. Одоо Төрийн албан тухай шинэ хууль өргөн барьчихсан байгаа. Ирэх сарын эхээр оруулах байх. Тэр хуулийн төсөлд тогтолцоог яаж өөрчлөх тухай тусгасан. Үндсэн хуульд төрийн алба, төрийн албан хаагч гэсэн нэр томъёо байгаа учраас өөрчилж болохгүй.
-Төр, төрийн алба, төрийн албан хаагч гэдэг нэрэнд хүндэтгэлийн бас хариуцлагын утга санаа байна гэж та үзэж байна уу?
-Монгол төрийн гэсэн энэ эрхэм сайхан нэр хэнд ч гай болоогүй. Тийм учраас энэ нэрээ цэвэр ариунаар авч явж чадах төрийн албыг байгуулах нь чухал. Нийтийн алба гэж нэрлэснээр маргааш бүгдээрээ хөнгөн шуурхай, бүгдээрээ шударга болоод бүх зүйл сайн, сайхан болж цэгцэрнэ гэж байгаа бол энэ төөрөгдүүлсэн ойлголт. Харин ч үүний цаана төрийн албыг бужигнуулж мэдлэг чадвараар биш улс төрийн шалгуураар хүмүүсийг оруулж ирэх гэж байна.