Д.Батцогт: Харамсалтай нь Монголын төрд чадалтай, мэдлэгтэй, туршлагатай хүн хэрэггүй бололтой
Төрийн өмчийн хорооноос Монголын төмөр замын дарга М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, түүнийг ажлаас нь халлаа. Цагтаа АН-ыг тэргүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан Зам тээврийн сайд Н.Гансүхтэй санал зөрсний улмаас ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөхөд хүрсэн байна. Энэ талаар манай сэтгүүлч УИХ-ын гишүүн Д.Батцогттой ярилцсан юм.
-Саяхан МҮАН-ын дарга М.Энхсайханыг ажлаас нь чөлөөлсөн. Энэ асуудал улс төрчдийн дунд багагүй маргаан өрнүүлээд байгаа гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Улс төрчдийн дунд маргаан өрнүүлээд зогсохгүй, улс төрийн хүрээний халуун сэдэв болоод байгаа шүү дээ. Энэ бол М.Энхсайхан гэдэг нэг хүний хувь заяаны тухай яриа огтоос биш. Монгол Улсын хөгжлийн асуудал учраас бид үүний цаад үнэн мөнийг олох хэрэгтэй гээд байгаа юм. М.Энхсайхан дарга "Монголын төмөр зам" компанийг хариуцан ажиллаж байхдаа бидэнд ажлаа байнга танилцуулж ярьдаг байсан. Энэ утгаараа ажлынх нь талаар бид нэг мөр ойлголттой байсан. Тэнд Засгийн газрын бодлогоос зөрсөн, гажуудуулсан зүйл харагдахгүй байгаа. Салбарын сайд нь болохоор Засгийн газрын бодлогоос зөрсөн учраас гээд ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж чөлөөлүүлсэн. Харин Ерөнхий сайд өөр бодолтой байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, энэ түвшний албан тушаалтныг чөлөөлөхдөө ийм асуудал байна гэдгийг Ерөнхий сайдад танилцуулж зөвшилцөөд шийдвэр гаргах ёстой байж л дээ.
Гэтэл ингэж танилцуупахгүйгээр маш хурдан шуурхай шийдвэр гаргуулсан. Тиймээс бид үүнийг нь Засгийн газар гэхээсээ илүү салбарын сайдынх нь хувийн үзэл бодлоос ургаж гарсан шийдвэр гэж дүгнэж байгаа. Энэ ч утгаараа улс төрийн хүрээнд энэ асуудал доргио үүсгээд байгаа байх л даа. Уг нь яг энэ үед улс орноо томоохон үсрэнгүй хөгжилд хүргэх томоохон асуудалд голлон анхаарч ажиллах ёстой. Парламентын түүхэнд анх удаагаа ийм олон нам орж ирсэн энэ үе бол монголчуудын ирээдүйн хөгжилдөө томоохон ахиц гаргах гэсэн алхам гэж би харж ойлгож байгаа. Түүнээс биш одоо манай улстөрчид, улс төрийн намууд жижиг фракц бүлэглэл, дов жалганы бодлогоор асуудлыг хардаг байдлаа болих цаг болсон.
-Шинэчлэлийн Засгийн газар ийм шийдвэр гаргаснаараа "Шударга ёс" бүлэгт хүндэтгэлгүй хандаж байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Шинэчлэлийн Засгийн газар ийм шийдвэр гаргачихлаа гэж бид харахгүй байгаа. Иймээс "Шударга ёс" бүлэгт хүндэтгэлгүй хандсан гэж үзэх нөхцөл байхгүй. Ер нь бол Засгийн газрын шийдвэр гэхээсээ илүү салбарын сайдын шийдвэр гэж ойлгож байгаа. Танхимын зарчмаа барьдаггүй дураараа сайд нарын үйлдлүүдийн л нэг жишээ.
-М.Энхсайханы хувьд Монголын толгой эдийн засагчдын нэг. Гэвч энэ хүнийг Засгийн ажилд оролцуулах сонирхол АН-ынхны хувьд тун бага байх шиг санагдах юм?
-Энхсайхан гэдэг хүний хэн бэ гэдгийг монголчууд мэднэ. Түүнийг том улстөрч, чадалтай эдийн засагч гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ хүний өндөр чадвар, туршлага, мэдлэгийг Монгол төр ашиглах ёстой. Харамсалтай нь чадалтай, мэдлэгтэй, туршлагатай хүн энэ Засгийн газарт хэрэггүй бололтой. Гэхдээ бүхэлд нь Ардчилсан намтай холбож нялзааж ойлгож болохгүй гэдгийг онцлоод хэлчихье.
-Шударга ёс эвсэл, АН-тай нийлээд хатуу гэрээ байгуулж байж Засгийн газарт орсон байх. Энэ гэрээгээ АН биелүүлж чадаж байгаа юу?
-Эвслийн гэрээ гэдэг зүгээр л цаас гэдгийг анхнаасаа л хэлэлцээр хийж байхдаа улс төрийн хүчнүүд ярьж байсан. Улс орон ард түмний эрх ашгийн төлөө нэгэн узүүрт сэтгэлээр ажиллавал гэрээтэй гэрээгүй болно. Бидний хүсч байгаа нь энэ Засгийн газар жаахан юм хийж бүтээгээсэй гэж л хүсч байна. Түүнээс биш сандал ширээний асуудал чухал биш. Тэгээд ч МҮАН парламент дахь төлөөллөөрөө намынхаа үзэл баримтлалыг улс орны ирээдүйг залах хууль тогтоомжид суулгаж өгч байгаа учраас засгийн сандал ширээний булангаас зүүгдээд байх шаардлага байхгүй. Харин олон намын оролцоотой парламент үүссэн энэ үед л улс орны ирээдүйн хөгжилд гар бие оролцон ухаанаа уралдуулъя гэсэндээ Засгийн газарт орох шийдвэр гаргасан. Үүнийхээ төлөө ч цаашдаа хэн нэгнээс хамаарахгүйгээр хувь нэмрээ оруулна гэж бодож байгаа шүү.
-М.Энхсайхан дарга шинээр барих төмөр замын асуудал дээр Засгийн газартай эсрэг байр суурьтай байсан учраас ажпаа хүлээлгэж өгөх болсон гэсэн мэдээлэл гараад байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ер нь бол тийм л юм билээ. Үнэндээ өнөөдер Монгол Улс дэлхий дахины хөгжлийг дагах ёстой юу, үгүй юу гэдгийг нэг мөр болгон ойлгох ёстой гэдгийг энэ тохиолдол харуулж байгаа юм. Дэлхийд өнөөдөр хэдэн улс өргөн царигын төмөр замтай вэ гэдэг асуултын хариулт.
-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдсан. Энэбодлогод Монгол улс өргөн царигийн төмөр замтай байна гэсэн үг өгүүлбэр байгаад байгаа. Үүнийг өөрчлөх боломж бий юу?
-Хүйтэн дайны үеийнх шиг цэрэг зэвсэг дайн байлдаантай холбож ойлгохоо болих хэрэгтэй.
-МУ-ын үндэсний аюулгүй байдалд баримтлах бодлого батлагдсан. Энэ бодлогод Монгол улс өргөн царигийн төмөр замтай байна гэсэн уг өгүүлбэр байгаад байгаа. Үүнийг өөрчлөх боломж бий юу?
-Хуйтэн дайны уеийнх шиг цэрэг зэвсэг дайн байлдаантай холбож ойлгохоо болих хэрэгтэй. МУ-ын аюулгуй байдал бол өнеөдөр эдийн засаг талаасаа л хөндөгденө. Тийм учраас аль нь бидэнд эдийн засгийн үр ашиг авчрах юм гэдгийг, аль нь хурдан хөгжих вэ гэдэгталаасньласуудлыг харж шийдэх ёстой. Бүтээгдэхүүнийг гадагш нь гаргах тохиолдолд ЗГ УИХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ гэсэн өгүүлбэр төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого дотор байгаа. Иймээс бүх асуудлыг УИХ бүрэн шийдэх эрхтэй.
-Эдийн засгийн байнгын хорооны хуралд дээр Төмөр замын тухай асуудлыг хаалттайгаар хэлэлцлээ. Яагаад энэ асуудлыг хаалттай хэлэлцэж байгаа юм бэ?
-УИХ-ын гишүүдэд шийдвэр гаргахад нь үнэн зөв мэдээллээр хангах, асуудлыг чөлөөтэй ярилцах бололцоогоор хангахыг хичээсэн байх. Манайхан чинь телевизийн камер харахаараа асуудалдаа биш амбицандаа анхаарчихдаг шүү дээ.
-Чингис бондын мөнгөнөөс хөрөнгө оруулалт хийж, 1800 км төмөр зам барина гэж Сангийн сайд Ч.Улаан мэдэгдсэн. Тиймээс энэ их хэмжээний мөнгөнөөс хувь хүртэж, төмөр зам барих нэрээр мөнгө завших сонирхолтой хүмүүс байгаа гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Би засагт байдаггүй учраас энэ талаар сайн мэдэх юм алга. Гэхдээ хардлага бол байгаа. Ердөө л өргөн царигтай төмөр замыг дэлхийн хэдэн улс ашигладаг вэ гэсэн асуултаас Монгол Улс хөгжлийнхөө үзүүрийг хааш нь чиглүүлэх гээд байна вэ гэдэг нь бараг л харагдах байх даа. Өнөөдөр дэлхий дахинаараа нарийн төмөр замыг сонгоод байгаа. Монгол, Орос хоёр л өргөн төмөр замтай байгаа шүү дээ. Яахав Оросын харьяанд байсан улсууд гэж өргөтгөж болох юм. Ядаж дэлхий төмөр замын бодпогоо хааш нь эргүүлж байгааг харчихдаг болох хэрэгтэй байна. Гэхдээ эд нар мэдэж байгаа л даа. Зүгээр л үл мэдэгчийн дүр эсгэхийг хичээж байгаа байх.
Хоёрдугаарт асуудал өргөн нарийн дээрээ голлоогүй юм. М.Энхсайхан дарга энд тэнд баахан овоолго босгосноос нэг талаас нь хөөгөөд төмөр замаа тавиад явъя л гэдэг санааг гаргасан. Гэтэл салбарын сайдад нь энэажил хэрэгч, хэнд ч ойлгомжтой санаа таалагдаагүй юм билээ.
-Энэ мөнгөний асуудалд Х.Баттулга тэргүүтэй сайд нар ашиг сонирхлын зөрчилтэй байна гэдэг хардлага их байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Би энэ талаар нарийн сайн мэдэхгүй байна аа. Эд нар хаанаа ямар ашиг сонирхолтой байдаг юм. Төрд удсан хүмүүст асуудал байдаг л байлгүй дээ, хэн мэдэхэв. Гэхдээ цэцэрпэгийн хүүхэд ч ойлгохоор ажил хэрэгч санал сайдад нь таалагдахгүй байгаагаас хардах сэтгэл төрж л байна п даа.
-Өнгөрсөн мэдээллүүдээс хараад байхад Х.Баттулгатэргүүтэй тун цөөхөн хүн өргөн царигийн төмөр замыг маш их дэмждэг. Гэвч хоцрогдсон, олон улсад тэр бүр ашиглагддаггүй, өргөн царигийн төмөр замын цаана хэн нэгний ашиг сонирхол, ялангуяа оросуудын нөлөөлөл байгаа гэдгийг улс төрчид өөрсдөө ил тод хэлэхээсээ байнга л цааргалсаар ирсэн шүү дээ?
-Өргөн царигийн тухайд би дээр тайлбарласан. Гэхдээ асуудал нь хоёр хөршдөө бишбайх аа. Манай дотор л гогцоо нь байгаа байх гэж хардаж байна.