Р.Бурмаа: Ерөнхийлөгчийн сонгуулиар хэн нэгэн давуу эрх эдэлнэ гэсэн юм байхгүй
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулсан шинэчлэлтийн талаар ярихгүй юу?
-Еренхийлөгчийн сонгуулийн үед гардаг олон асуудлууд байдаг. Тэр бүгдийг нарийвчилж өгсөн гэж болно. 1992 онд батлагдсан энэ хууль их олон зүйлээр хоцрогдсон байсан л даа. УИХ, Орон нутгийн сонгуулийн хуульд орсон нэлээд олон зохицуулалт Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд ч тусгагдсан. Жишээ нь сонгуулийн санал тоолох ажлыг автоматжуулсан тоног төхөөрөмжөөр явуулна. Нөгөө талаар өмнө нь хяналтын тооллого Сонгуулийн хуульд байгаагүй. Харин өнгөрсөн орон нутгийн сонгуулийн хуульд оруулснаар нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд мөн адил тусгагдсан.
Миний үзэж байгаагаар санал тоолох машинаар сонгогчийн саналыг тоолохоор тусгасан нь маш чухал. Санал тоолох төхөөрөмжийг санал хураалт дуус-саны дараа сугалаа хийн тухайн тойрогт сум болгонд нэг, дүүрэгт тус бүрт хоёр санал авах машиныг сонгон гар аргаар тоолж тулгана. Экэ заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгах нь зүйтэй гэж үзсэн. УИХ, Орон нутгийн сонгуулиар төрийн албан хаагч сонгууль зохион байгуулдаг. Энэ удаа сонгууль тэр жишгээр л явагдана. Сонгуулийн сурталчилгаа ч тэр тогтсон жишгээр явагдахаар байгаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчлэлтээр бол одоогийн Ерөнхийлөгч давуу эрх эдлэх мэтээр ярих хүмүүс байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Зөвхөн бүрэн эрхийн хэмжээнд байна. Нэр дэвшигч ямар нэгэн байдлаар давуу эрх эдэлнэ гэсэн юм байхгүй. Жишээ нь, төрийн унаа, албан хаагчдыг сонгуулийн үедашиглаж болохгүй. Сонгох, сонгогдох тэгш эрх, боломжийг маш сайн хангаж өгсөн. Дээр нь сонгуулийн үед нэр дэвшигч элдэв амлалт авч болохгүй,
-Та өмнөх сонгуулиудад гардаг будлиануудыг хааж, нээлттэй ил тод ажиллах боломжийг хангасан гэж байсан. Тэр нь ямар учиртай вэ?
-Тийм ээ. Сонгуульд оролцож байгаа талууд өөрсдийнхөө ажиглагчдыг сайн бэлдэж, ажиллуулах боломжтой. Яагаад гэвэл, өмнө нь ажиглагчдад бүрэн хэмжээний эрх мэдэл байгаагүй. Одоогийн энэ хуулиар ажиглагчид сонгуулийн санал авах төхөөрөмжөөс гарсан дүнг авна. Дээр нь улс төрийн намууд, сонгогчдын нэрийн жагсаалтын мэдээллийг авах, хяналт тавих боломжтой. Үүнээс гадна саналыг гар аргаар тоолж байх үед бүхий л ажиглагч нар байж, хяналт тавих болно. Энэ мэтчилэн нээлттэй, ил тод ажиллах боломжуудыг хангаж өгсөн.
-Сонгуулийн хандив оны өмнө тогтоосон жишгээр явагдах хэвээр үү?
-Сонгуулийн хандивын хувьд хувь хүн арван сая, хуулийн этгээд 50 сая хүртэлх хандив өгч болно. Хуулийн этгээд дотроо гадаадын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай төрийн өмчит компаниас хандив авч болохгүй. Мөн дараагийн шинэчилж буй зүйл бол бүх нийтийн зарчмыг хэрэгжүүлж байгаа, Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө. бүх нийтийг хамрах учиртай. Иймээс гадаадад амьдарч буй иргэдийн сонгуульд оролцох эрхийг нь хангаж байна. Гадаадад байгаа монгол иргэд тухайн улс бүрт Монгол Улсыг төлөөлж суугаа Элчин сайдын яамандаа очиж санал өгнө. Санал авах ажиллагаа өмнө нь УИХ-ын сонгуулийн үеэр нэг өдөр болж өнгөрсөн. Гадаадад амьдардаг монгол иргэд нэг хотоос нөгөө хотод очиж саналаа өгөхөд цаг хугацааны хувьд амждаггүй гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу гадаадад аж төрдөг монголчуудад гурав хоногт амжиж саналаа өгөх боломж олгохоор болсон. Амралтын өдрүүдэд санал авах ажлыг зохион байгуулна.
-Гадаадад амьдардаг монголчуудын саналыг шуудангаар өгүүлэх тухай яригдсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Бид гадаад дахь монголчууд саналаа Элчин сайдын яамдад шуудангаар өгдөг болгоё гэсэн. Гэвч дэмжигдээгүй. Иймд гадаадад буй монголчууд саналаа шуудангаар өгөх боломжгүй болсон. Өөрийн биеэр очиж ЭСЯ-нд саналаа өгөх зохицуулалт хуулинд орсон байгаа.
-Бичиг үсэг тайлагдаагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шинэ заалт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон байх аа?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналаа өгөхөд хүндрэлтэй байдаг. Тэр бүр саналаа өгч чаддаггүй. Төрийн бус байгууллагууд НҮБ-д хүний эрхийн талаарх илтгэл явуулахдаа энэ тухай дурдсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 85 хувь нь сонгуульд оролцох оролцох боломжийг хангах шаардлагыг санал авах байруудад тавьж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх тусгай бүхээг хэсгийн хороонд нэгээс доошгүй байна. Харааны бэрхшээлтэй иргэд саналын хуудсаа уншиж чадахгүй тохиолдолд саналын хуудасны гадуур брайл үсгэн хавтсыг өгнө. Тухайн хавтсыг саналын хуудасны гадуур хийн мэдэрч байгаад саналаа тэмдэглэх боломжоор нь хангана. Харааны бэрхшээлтэй иргэд хэн нэгнээс хамааралгүйгээр саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэхээр хуулинд тусгалаа. Саналын хуудас дээр нэр дэвшигчдийн фото зургийг тавина. Бичиг үсэг мэдэхгүй болон хүнээс асуухаасаа санаа нь зовоод санал өгч чаддаггүй хүмүүс байдаг. Эдгээр заалтууд бусад хуульд байхгүй шинэ зохицуулалт юм.
-Иргэд саналаа өгөхдөө буруу тэмдэглзгээ хийсэн бол дахин нэг саналын хуудас авах эрх хуулийн төсөлд хэвээрээ байгаа юу?
-Энэ заалт өнгөрсөн сонгуулиудтай адил буюу дахин нэг саналын хуудас авч болно.
-УИХ, Орон нутгийн сонгуулийг шинэ хуулийн төслөөр явуулсан. Гэтэл орон нутгийн сонгуулийн үеэр ирц хүрээгүй шалтгаанаар дахин санал хураалаа. Ирцийг бүрдүүлэх байдлыг хэрхэн хангах вэ?
-Ирц хүрэхгүй бол ирц хүрээгүй хэсэгт л нэмэлт санал хураалт явуулна. Шийдвзр гарснаас хойш долоо хоногийн дараа болно. Санал хураалтад оролцоогүй сонгогчдоос л нэмэлт санал хураалт авна. Ингээд эхний санал хураалтын дүн дээр нэмээд явна.
-УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах агуулгатай хуулийн төслийг гишүүд янз бүрээр хүлээн авч байх шигбайна. Та аль талд нь байгаа вэ?
-Мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн Ерөнхий прокурор шаардлагатай тохиолдолд гишүүний эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулна гэсэн заалт байнгын хороон дээр дэмжигдээгүй. Мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн гэдэг заалт нь зарим гишүүдэд эргэлзээ төрүүлсэн. Харин шаардлагатай тохиолдолд ерөнхий прокурор өөрийнхөө бурэн эрхийн хүрээнд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлье гэсэн санал оруулж ирж болно. Би энэ талын байр суурьтай байгаа. Зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхад нь барьж авсан бол түдгэлзүүлэх бусад тохиолдолд болохгүй гэчихээр үйлдэл дээрээ баригдах боломжгүй. Дараа нь илэрсэн гэмт хэргүүдийг шийдэх боломжгүй болно шүү дээ.