Бурмаа.Р 2012.12.19

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль олон асуудлыг зохицуулсан

Р.Бурмаа: Улсын их хурлын гишүүн

Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар eagle news TV-д ярилцлага өглөө.

Р.Бурмаа: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хуульд иргэдийн саналыг гар аргаар тоолж, сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хорооны гишүүд гэрээр очин тулган гараар бичдэг байсан. Нэрийн жагсаалтыг гараар үйлдэх явцдаа жагсаалтад орох ёсгүй хүмүүсийг оруулж, орох ёстой хүмүүсийг хассан гэх будилаан гардаг байлаа.

Үүнээс үүдэн нэрийн жагсаалтад хяналт тавих, хэн гаргах вэ гэдэг нь тодорхойгүй, хариуцах эзэнгүй болчихдог байсан учраас Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуульд сонгогчийн нэрийн жагсаалт тусдаа байна, сонгогчийн нэрийн жагсаалт дээр иргэн хүн 18 нас хүрмэгц ордог.

Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиар бол тойрог бүрт хоёр, хоёр, хэсэгт сонгогчийн саналыг гараар тоолоход ямар нэгэн зөрүү гараагүй.

Мөн жаг­саалтыг хянах, шалгах, үйлдэх үйл ажиллагааг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцахаар тусгасан. Тэгэхээр энэ байгууллагын хүмүүс цахим үнэмлэхээр санал авдаг бол­но. Тиймээс тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид санал авах бай­ранд ажиллан цахим үнэмлэхээр иргэний мэдээллийг шалгаж, том дэлгэцээр тухайн сонгогчийн зургийг харан хянах боломжтой ажиллаж байгаа. Өнгөрсөн сонгууль ийм өндөр хяналт дор явагдсан. Орон нутгийн хурлын сонгуулиар ашигласан иргэдийн нэрийн жагсаалтыг үйлдэх, хянах, хүргүүлэх, ажиллагааг Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулах шаардлагатай байгаа юм. Өргөн барьсан хуулийн төсөлд энэ шинэчлэлийг тусгасан.