Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Оюунхорол нэр дэвшинэ
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол БНСУ-ын шинээр сонгогдсон анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Кын Хе нар 2009 он
Гол нь энэ зорилгоороо дамжуулж намаа шинэчлэх хүсэлтэй байгаа тэдний зүгээс өнгөрсөн жил Азийн орнуудад болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид нь үнэмлэхүй ялалт байгуулах болсныг нэг үндсэн үзүүлэлт болгож байгаа ажээ.
Гэхдээ зөвхөн Д.Оюунхорол гишүүнийг нэр дэвшигчээр тодруулснаар тус нам доторх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хүсэгчдийн жагсаалт дуусгавар болж байгаа юм биш. Наад зах нь өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын дэд даргаар сонгогдоод буй Ерөнхий сайд асан М.Энхболдын хувьд Ерөнхийлөгч болох хүслээ хараахан хязгаарлах бодолгүй байгаа гэнэ. Мөн УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Н.Энхболдын зүгээс ч шууд “Үгүй” гэдэг хариултыг өгөхгүй байгаа гэх. Түүний хувьд бусдаасаа ялгарах нэг давуу тал нь нийгэмд танигдсан дүр төрх нь харьцангуй цэвэр цэмцгэр ойлголтыг төрүүлдэг. Тэр бүр муу, муухай бүхэнтэй хутгалдах таагүй улс төрийг хийсэн нь үгүй бөгөөд УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон гишүүдийн нэг яах аргагүй мөн юм.
Монголын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно
"Энэ шийдвэрийг тэрбээр өөрийнхөө дотор хүнд ч гэсэн аль хэдийнэ гаргачихсан бөгөөд “Монголын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно” гэсэн бат, нот итгэлтэй байгаа юм гэсэн". Харин Ерөнхий сайд асан М.Энхболдын тухайд өрсөлдөгчдийнх нь зүгээс тараах таагүй мэдээлэл дэндүү олон гэж болно. Зөвхөн нийслэлийн сонгогчдод гэхэд “газрын наймаачин” гэх нэг нотлогдоогүй дүгнэлт хамгийн түрүүнд бууж ирнэ. Түүнчлэн “Ерөнхий сайд байхдаа танхимынхаа гишүүдийг олигтой удирдаж чадаагүй, өөрийнхөө эсрэг босгосон”, “Намын даргын албыг ч хашиж чадаагүй” гэх мэт улс төрийн түүх нь түүний Ерөнхийлөгчид нэр дэвших замыг нь бүдгэрүүлэх учиртай. Тэгвэл Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тохироо хийж, намын даргын суудлаа өгсөн гэх ярианы эзэн болоод удаж буй. Өөрийнх нь хувьд ч “Нэр дэвшихгүй” гэдэг эцсийн шийдвэрийг намынхаа нөхдөд эцэслэн хэлж чадахгүй яваа бөгөөд санаандаа бол аль хэдийнэ Ерөнхийлөгч болчихсон гэх яриа Ардын нам дотор эрчимжиж байна.
Энэ мэт эрчүүдтэй өрсөлдөж, гарч ирж байгаа хамгийн хүчтэй нэр дэвшигч нь нийтлэлийн эхэнд дурьдсанчлан Д.Оюунхорол гишүүн. Энэ шийдвэрийг тэрбээр өөрийнхөө дотор хүнд ч гэсэн аль хэдийнэ гаргачихсан бөгөөд “Монголын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно” гэсэн бат, нот итгэлтэй байгаа юм гэсэн. Үүнийх нь дэмжлэг болгож өнгөрсөн оны сүүлчийн өдөр буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр болж өнгөрсөн “Алтан сарнай” наадмын оны шилдэг улстөрчийн цомыг түүнд гардуулсан гэх юм билээ. Нэг ёсны уг шагнал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны эхлэл цэг байсан бөгөөд Ардын намаас нэр дэвшигчийг албан бусаар танилцуулсан анхны зарлал нь байжээ. Дашрамд дурьдахад Ардчилсан намаас одоогийн Ерөнхийлөгч болох Ц.Элбэгдорж нэр дэвших нь тодорхой байгаа. Харин “Шударга ёс” эвслээс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэдгээ зарласан ч тэрбээр өдгөө шоронд ял эдэлж байгаа учир Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй нь тодорхой юм. Тэгэхээр хэрэв “Шударга ёс” эвслээс түүний оронд өөр хэн нэгнийг нэр дэвшүүлэхээс татгалзсан тохиолдолд өрсөлдөөн Ардын нам хийгээд Ардчилсан нам хоёрын дунд өрнөх нь тодорхой ажээ.