УИХ-ын даргын ажлын хэсгийн орон тоог баталлаа
УИХ-ын чуулган: 2013.01.10 ны өдөр
2013.01.13

УИХ-ын даргын ажлын хэсгийн орон тоог баталлаа

УИХ-ын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” УИХ-ын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Су.Батболд асуултдаа, “ УИХ-ын даргын ажлын хэсэг хэдэн орон тоотой байгаа юм бол. Жишээ нь нийслэлийн дүүргүүдийн хурлыг хараад байхад тамгын газартайгаа өрсөлдөхүйц ажлын албатай болж байгаа. Иймэрхүү байдал газар авч байна. Энэ байдлыг Төрийн байгуулалтын байнгын хороо юу гэж үзэж байна вэ” гэдгийг тодруулав.

С.Батболд: 

Ер нь УИХ дээр хэлэлцэж байгаа асуудал өргөн цар хүрээтэй байдаг  учраас даргын дэргэдэх Ажлын алба тодорохой чиглэлээр зөвлөх, референттэй байх нь зүйтэй гэж үзсэн .  Энэ нь 2004 онд батлагдсан орон тоо хоёроор нэмэгдэж байгаа юм. “ гэсэн хариултыг өглөө. Гишүүдийн асуулт дууссаны дараа тогтоолын төслийг батлах саналаар санал хураалт явуулж  64,4 хувийн саналаар уг санал дэмжигдсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.